Өнөөдөр болох үйл явдлууд
09:30 цагт: “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” нэмэлт дархлаажуулалтын аян эхэлж байгаатай холбогдуулан МХЕГ, НМХГ-аас 30 хүртлэх насны ажилтнуудаа вакцин тарьж, аяныг нээнэ.

10:00 цагт: "Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ" уриан дор 1000 сувилагчдын чуулга уулзалт СТӨ-д болно.

10:00 цагт: БАЯНЗҮРХ дүүргийн татварын хэлтсээс  Сүнжин гранд зочид буудал “Pharol” танхимд “ТАЛАРХАЛЫН ӨДӨР” өдөрлөгийг зохион байгуулна.

11:00 цагт: Нийслэлийн хэмжээнд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн арга хэмжээг /ХОНХНЫ БАЯР/ зохион байгуулах чиглэлээр Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын, Улаанбаатар хотын цагдаагийн газраас хамтран  хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Хатан Туул ширгэх учиргүй” сэтггүүл зүйн шилдэг бүтээл, “Хатан Туулаа хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааныг зохион байгуулагч “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн болон шүүгчдийн багаас мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Хоршооны гишүүн, малчдад олгох ёстой ноосны урамшуулал олгохгүй байгаа талаар Манлайн шүтээн хоршооноос Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.