Тээврийн хэрэгслүүдийг шуурхай удирдлагаар хангана
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 26 дугаар хуралдаан боллоо. 

Тус уулзалтаар ирэх зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгслүүдийг шуурхай удирдлагаар хангах тухай, БНХАУ-аас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хуваарилалт, хурлын үеэр ашиглагдах тоног төхөөрөмж, эд материалыг эргэн борлуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалт түүний дагалдах хурлуудаар ирэх зочид төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулж, төлөөлөгчдийн зам тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто тээврийн шуурхай удирдлагыг Тээврийн удирдлага, хяналтын төвөөс хариуцаж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Мөн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийлүүлэх техник, төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг зориулалтаар нь ГХЯ, НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад олгохоор болсныг танилцуулав.

Хурлын үеэр ашиглагдах тоног, төхөөрөмж, эд материалыг арга хэмжээнүүд өндөрлөсний дараа эргэн борлуулахаар болсон бөгөөд энэ ажлыг ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлдвэр, аж ахуйн газар хариуцаж ажиллахыг даалгалаа.

Түүнчлэн АСЕМ-ын бэлтгэл ажилд яамдууд, Засгийн газрын байгууллагууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдээс дэмжлэг хүсэх уулзалтыг зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.