Зарим аймгуудад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахаар боллоо
Дорноговь, Хэнтий , Сүхбаатар аймгуудад гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг устгах, халдварыг зогсоох үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ашигласан материалын шууд зардалд шаардагдах нийт 430.903.000 (дөрвөн зуун гучин сая есөн зуун гурван мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрлөө.

Мөн Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган явуулахад дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхэд зориулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт 528.7 сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсөн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.