АТГ-ын даргыг томилох асуудлаар АН завсарлага авлаа
Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар АТГ-ын даргыг  томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.
 
Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар  “АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилох асуудлыг  энэ долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалд багтаагүй байсан асуудлыг хэлэлцэхээр болсон гэж дөнгөж сая дууллаа. АТГ-ын даргыг томилох эсэх асуудлаар АН-ын бүлэг дээр ярих, зөвлөх асуудал бий. Тэгээд ч хэлэлцэх дараалалд байхгүй байсан юм байна. Бид тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна" гэлээ.
 
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын саналыг хүлээн авч тав хоногийн завсарлага өглөө.
 
АТГ-ын өмнөх дарга “Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөөр боллоо” гэх мэдээлэлтэй зэрэгцэн “Шинэ дарга нь хэн байх вэ” гэдэг  олны анхаарлыг татаад байсан. Ингээд Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргад хурандаа Х.Энхжаргалыг томилуулах саналыг УИХ-д өргөн барьсан юм.

АТГ-ын даргад түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах туршлага, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэшил, удирдан зохион байгуулах, ажил хэрэгч чанарыг үндэслэн томилуулахаар хуулийн дагуу санал болгосон хэмээн мэдээлсэн билээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2016-05-12 01:48:59
    Жижиг энхболд Монголын төрд байж болохгүй этгээд байна шүү! Элбэгдоржийг сайн гэж байгаа юм биш, гэхдээ Ерөнхийлөгчийн оруулсан асуудлыг ингэж гацаах эрхгүй шүү...
  • зочин 2016-05-12 01:21:35
    Тав хоногт Энхжаргалаас АН-ын төлөө ажиллана гэсэн амлалт авах юм байх даа