Кабелийн телевизүүд СЕХ-д албан бичиг хүргүүллээ
50 гаруй телевизийн төлөөлөл СЕХ, ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг хүргүүллээ. Учир нь удахгүй болох сонгуульд нэр бүхий 16 телевизээс бусад телевизүүдийг сонгуулийн талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахгүй байхаар журамласан нь иргэдийн үнэн бодит мэдээ, мэдээлэл авах эрхийг боогдуулсан шийдвэр болжээ. Үүнийг эсэргүүцэн албан тоот хүргүүлж, яаралтай хариу өгөхийг хүслээ.

Энэ талаар "Медиа Порт" телевизүүдийн консорциумын тэргүүн Ч.Батцэнгэл дараах зүйлийг ярилаа. “Сонгуулийн тухай хуулинд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио сонгуулийн сурталчилгаанд оролцоно гээд заачихсан байдаг. Гэтэл СЕХ-оос гаргасан журанд 16 телевиз л нэр дурдагдсан байгаа нь бусдыг нь хориглож байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгууль үнэхээр зохисгүй явах болчихоод байна. Сонгууль жижиг мажоритар 76 тойргоор явагдахаар тогтчихсон. Их хуралд л гэхэд хамгийн багаар бодоход 11 нам эвсэл, бие даагч нар нийлээд 1000 гаруй хүн өрсөлдөнө. Орон нутагт ч ялгаагүй энэ тооны хүн өрсөлдөнө гэж тооцохоор тэр 16 телевиз 18 хоногийн хугацаанд гишүүдийг танилцуулж чадахгүй. Сонгуулийн тухай хуулинд нэг телевиз өдөрт 60 минутын нэвтрүүлэг гаргана. Үүний 15 минут нь нэг нам, эвслийн тухай буюу нэг хүний талаарх мэдээллийг хүргэнэ гээд заачихсан. Ингээд бодохоор яагаад ч амжихгүй. Энэ нь иргэдийн үнэн зөв сонголт хийх эрхтэй харшлаад байна. Хуулиндаа болно гэчихээд журмаараа болохгүй гээд байгаа нь хачирхалтай байна. Мэдээж энэ 16 телевизийн ард улс төрчид байдаг. Тодорхой шүү дээ. Энэ нь өөрсдөдөө боломж олгож бусдад боломж олгохгүй байна гэдэг хардлагыг төрүүлээд байгаа юм” гэлээ.

Түүнчлэн кабелийн телевизийн удирдлагууд Сонгуулийн Ерөнхий хороо тэдний хүсэлтийг заавал хүлээж авах ёстой хэмээн үзэж буйгаа мөн дуулгасан. Учир нь тэдний шаардлага хуулийн дагуу бөгөөд хууль хэрэгждэг л бол хүлээн авах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн юм.







 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бибид 2016-05-12 07:59:41
    Өмнө нь арай ч ингэдэггүй байсан юм
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • консверциум 2016-05-12 04:08:15
    consortium консорциум- нэртэйгээр нь тв- үүдийн консерв циум гэчихгүй
    202.5.196.49
    Мэдэгдсэн Хариулах