АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 26 дугаар  хуралдаанаар дээд түвшний уулзалтад үйлчлэх тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллах тухай асуудлыг хэлэлцэж, БНХАУ-аас авах буцалтгүй тусламжийн хуваарилалт, АСЕМ-ийн үеэр ашигласан тоног төхөөрөмж, эд материалыг эргэн борлуулах асуудлуудтай танилцлаа. 

 Үндэсний зөвлөлийн Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг АСЕМ-ийн зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцээд үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвийн программд холбож, нэгдсэн хяналтад оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад үйлчлэх тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулахад орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглаж, уулзалтад оролцох төрийн байгууллагуудад тээврийн хэрэгслийн хяналтын программд нэвтрэх эрх үүсгэж, программыг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.