Автомашиныхаа хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
Нийслэлийн Онцгой комиссын 2016 оны “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн удирдлагын зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу энэ оны 04 дүгээр сард дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт байгаа үерийн далан сувагт  цэвэрлэгээ хийсний үр дүнд үерийн ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдсэн.

Өнөөдөр 15.00 цагийн байдлаар нийслэл хотод орж байгаа нойтон цаснаас үүдэн зам даваа хаагдсан, шар усны үер буусан зэрэг  хүндрэл гараагүй байна.

 Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагаас орж байгаа цасны хэмжээ багасах боловч үүл ихтэй цас үргэлжлэн орно. Иймд иргэд та бүхэн автомашиныхаа хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцож, үерийн далан сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас  анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.