Пүрэв, баасан гарагт тэгш, сондгойгоор хязгаарлахгүй
Энэ долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу 12, 13-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлахгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Олон нийтийн сүлжээгээр автомашиныг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна гэсэн мэдээлэл гарч буй тул ийнхүү тайлбар хийжээ.

Энэ сарын 12, 13-нд  АСЕМ-ын хүрээнд “Ахлах албан тушаалтнуудын уулзалт” болно. Үүнтэй холбоотойгоор автомашины дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах талаар худал мэдээлэл гарсан байна.

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь ирэх 7 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын хүрээнд зохион байгуулах уулзалтууд  өнгөрсөн сард эхэлсэн билээ. Хоёр дахь уулзалт пүрэв, баасан гарагт болох бол дараагийн уулзалт ирэх зургаадугаар сард болох юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.