Хэвлэн нийтлэх, сонгох эрхэд хаалт хийж байна гэв
СЕХ, Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан журамтай холбогдуулан "Медиа Порт" телевизүүдийн консорциумаас мэдээлэл хийлээ.

Тэд өнөөдөр СЕХ, ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг хүргүүлсэн байна.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ болон Харилцаа холбооны зохицуулах “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг батласан. Журамд сонгуульд нэр бүхий 16 телевизээс бусад телевизүүдийг сонгуулийн талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахгүй байхаар журамласан нь иргэдийн үнэн бодит мэдээ, мэдээлэл авах эрхийг боогдуулсан шийдвэр гэж үзсэн байна.

Консорциум энэ үйл явцыг  төрийн байгууллагууд үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа ХМХ-ийг хүчээр зогсоохыг санаархаж, эрхэнд нь халдах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа аж.

Тийм учраас СЕХ, Харилцааны холбоо, ШӨХТГ-ын дарга нарт хугацаатай шаардлага хүргүүлсэн байна. Мөн төрийн гурван өндөрлөгт “ХМХ-ээр олон нийтэд бодитой мэдээлэл хүргэхэд нь туслаач” гэсэн утга бүхий хүсэлтийг хүргүүлжээ.
П.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.