Оффшор мэдээллээ ХОМ-д тусгасан эсэхийг шалгуулна гэв
Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас оффшор данстай холбоотой шинэ баримтуудыг дэлгэсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнөөдөр хоёр асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нэгдүгээрт, өнөөдөр Өргөдлийн байнгын хороо АТГ-т албан ёсоор Хуулийн хэрэгжилт хянан шалгуулах тухай албан тоотыг явуулсан тухайгаа мэдээлсэн юм. АТГ энэ албан бичгийн хариуг 14 хоногийн дотор Өргөдлийн байнгын хороонд хүргүүлэх ёстой юм байна. Ингэснээр улстөрчдийн болон тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансны мэдээллээ, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан эсэх, хуулийн дагуу татвараа төлсөн эсэх, хууль ёсны мөн, үгүй нь тодорхой болох аж. Түүнчлэн  Дэлхийн томоохон орнууд оффшорын мэдээлэл задарсантай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж. Тиймээс Ж.Батзандан гишүүний зүгээс Монгол Улс ч бас бусад орнуудын мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

 Хоёрдугаарт, 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болсон тухай мэдэгдлээ. Энэ хуулийн төслийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг хориглож өгсөн байсан. Мөн тэдний хамаарал бүхий этгээд офшорт данс нээх, мөнгө хадгалах, хөрөнгөө нуух, татвараас зугтахыг уг хуулийн төсөл дээр хориглосон заалтууд орсон байна.
П.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-12 02:57:56
    БАТЗАНДАН ДҮР ТОГЛООГҮЙ БОЛ АН-Д ХУЛХИДУУЛСАН БАЙХ /7 САРЫН 1Д/ , БАТЗАНДАН ЧИ ЭНЭ ЧИГЭЭРЭЭ Л БАЙНА ШҮ АРД ТҮМНИЙ ДУУ ХООЛОЙ ГЭДГЭЭ МАРТАВ АМИА ХАМГААЛЖ ЯВ
  • Зочин 2016-05-12 01:18:31
    Батзандан өөрөө 7 сарын 1-ний хэргээр шоронд байх ёстой хүн, АН өөрийгөө хорлох гэж энэ хүнийг намдаа авснаа одоо ойлгож байгаа болов уу
  • Зочин 2016-05-11 13:37:14
    Энэ хүмүүс дотроос Петровис-ийн Оюунгэрэл, НИК-ийн Давааням гэсэн эзэд офшор данстай орлого татвараа нуудаг юм байна. Ер нь бид ийм орлого татвараа нуудаг хүм...
  • " 2016-05-11 11:25:46
    ХОМ-д тусгасан эсэхийг шалгаад байх юу байхав дээ? Нийтлэгдсэн ХОМ-ыг нь хэн ч хараад л мэдэгдэнэ шдээ! Харин офшор дансан дахь мөнгийг нь шалгах хэрэгтэй!
  • НОЁН ЕРӨНХИЙЛӨГЧ ГУАЙ 2016-05-11 08:16:01
    ТА НЭГ ДУУГАРАХ УУ ҮГҮЙ ЮУ. ХЭЛЭЭН ЗАЛГИЧИХВ УУ. ХОЛБООТОЙ БҮХ НЭР ДЭВШИГЧИДИЙГ ЭЦЭСЛЭН ШАЛГАЖ БАЙЖ ҮНЭМЛЭХ ЭНЭ ТЭР ОЛГО ГЭЧИХВЭЛ БОЛОХГҮЙ ЮУ. ААН.ДУУГАРААЧ ЧИ...
  • Иргэн 2016-05-11 07:52:17
    Хамгийн түрүүнд Баярцогтын асуудлыг шийдээчээ.
  • зочин 2016-05-11 06:52:59
    Энэ харах царайны хүний мууд дуртай 37 оны ногоон малгайтын сүнс, 7 сарын 1-ний хэргээр шоронд хийвэл таарна, АН-д уйлж ороо биз дээ