Засаг ноёдын харьцангуй орлого
АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарласан. Манай улсын толгой баячууд УИХ, Засгийн газарт байдаг гэдгийг өнгөрсөн хугацаанд бид харсан. Тэгвэл  аймгийн Засаг ноёдууд ч гэсэн тэднээс дутахгүй их хөрөнгө, чинээтэй нь тэдний  ХОМ-ээс харагдаж байна. Манай улсын 21 аймгийн Засаг дарга нарын дунд хэд хэдэн хур хөрөнгөтэй хүмүүс байгаа юм.  Гэвч тэднээс хэд дахин бага орлоготой Засаг дарга нар ч бас байна.  Ерөнхийдөө Засаг дарга нарын хамгийн баян нь 247 сая төгрөгийн орлоготой бол хамгийн ядуу нь 14 сая төгрөгийн орлоготой аж.

 Тодруулбал Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн  жилийн 247 сая төгрөгийн орлоготойгоор  дахин хамгийн баян Засаг даргаар тодорч байгаа юм. Өнгөрсөн жил түүний орлого 579 сая байсан бол энэ жил огцом буурсан ч хамгийн баян Засаг дарга хэвээр үлдлээ. Түүний араас Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр 235 сая, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив 134 сая төгрөгийн орлоготойгоор удаалж байна.

Харин эхний гурвын араас Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан 81 сая, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь 53 сая, Төв аймгийн  Засаг дарга Д.Баярбат 51 сая, Дарханы  Засаг дарга А.Энхболд 45 сая, Өвөрхангайн Засаг дарга Д.Тогтохсүрэн 41 сая төгрөгийн орлоготойгоор  бичигдэж байна.

Тэдний араас бичигдэх Засаг дарга нарын хувьд  14-24 сая төгрөгийн орлоготой байна. Нийт 12 аймгийн Засаг дарга байгаа бол тэднээс хамгийн бага орлоготой нь Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ 14 сая төгрөгийн орлоготойгоор бичигдэж байна. Түүний дээр Дорнод аймгийн Засаг дарга Г.Бадамсүрэн 15 сая төгрөгийн орлоготойгоор бичигджээ.

Мөн Хэнтий, Булганы Засаг дарга нар 16 сая төгрөгийн орлоготой бол, Хөвсгөл, Баян-Өлгийн Засаг дарга нар 17 сая төгрөгийн орлоготой аж.  Харин Өмнөговь, Сэлэнгэ, Ховдын Засаг дарга нар тус бүр 20 саяын орлоготой бол Дорноговь, Дундговийн Засаг дарга нар 24 сая төгрөгийн орлоготой юм байна. Түүнчлэн Увс аймгийн Засаг дарга 23 сая, Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар 19 сая  төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сувд 2016-05-13 07:16:21
    Засаг ноёдын орлого нэмэгдээд ард түмний амьжиргаа улам дордоод энэ юү болж б.наа