Манай жүдочид дэлхийн чансааг тэргүүлж байна
Олимпийн наадмын өмнөх оноо олгох жүдо бөхийн томоохон тэмцээнүүд үргэлжлэн явагдсаар байна. Өнгөрсөн долоо хоногт “Баку”-гийн гран при тэмцээн болж, тамирчид олимпийн оноогоо нэмэгдүүллээ. Тус тэмцээнд манай жүдочид амжилттай оролцож нэг алтан медаль, нэг хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)- ноос тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. 2016 оны тавдугаар сарын 9-ны байдлаар МУГТ Г.Болдбаатар эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд 2071 оноотойгоор дэлхийн чансааг тэргүүлж байна. Манай тамирчин “Баку”-гийн их дуулгад түрүүлж, чансааны 500 оноо нэмж авсан билээ. Харин эмэгтэйчүүдээс -48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг 3134 оноогоор, -57 кг-ын жинд МУГТ Д.Сумьяа 2751 оноогоор дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж байна.

Олимпийн оноо хаагдахад хоёр тэмцээн үлдээд байгаа юм. “Алмата”-н гран при тэмцээн ирэх долоо хоногт болох бол олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн энэ сарын сүүлээр Мексикт болно. Энэ тэмцээнд дэлхийн мастерууд өрсөлдөх бөгөөд түрүүлсэн тамирчин 700 оноо өвөртөлнө. Манай улсын хувьд “Рио-2016” олимпийн наадамд оролцохоор 14 жингийн 12-т нь эрхээ аваад байгаа юм. Дээрх хоёр тэмцээнд амжилттай оролцож эрхээ авч чадвал Риог бүтэн багаараа зорих боломжтой юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.