Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн иргэдийн дунд гутранги үзэл нэмэгдэж байна
Бүгд найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн Санал асуулга, судалгааны төвөөс гаргасан ээлжит судалгаагаар ажилгүйдэл, үнийн өсөлт ба авилгаас үүдэн Монгол Улсын иргэдийн дунд гутранги үзэл нэмэгдэж байгааг тодорхойлжээ.

Судалгаанд оролцогчдын 61 хувь нь Монгол Улсын хөгжил “буруу чиглэлд” явж байна гэж хариулсан нь 2011 оны мөн үзүүлэлтээс 23 хувиар өссөн бөгөөд оролцогчдын 92 хувь нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг муу, болон маш муу хэмээн дүгнэжээ. Мөн 56 хувь нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдал нь улам доройтсон гэж үзэж байгаа бол 48 хувь нь ажилгүйдэл Монгол Улсад нүүрлэж буй хамгийн том асуудал хэмээн хариулжээ.

БНОУХ-гийн Азийн бүс нутгийн захирал Дэрэк Лютэн “Монгол Улсын эдийн засгийн хэцүү байдал нь иргэдэд хүндээр нөлөөлж буй нь илт байна”, “Монгол Улсын иргэд ажилгүйдэлтэй нүүрлэж, авлигын түвшин өндөр байна гэж үзэж байгаа тул бухимдах нь аргагүй”  хэмээв.

Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 83 хувь нь эрх барьж буй засгийн газрыг муу болон маш муу ажиллаж байна гэж хариулсан байна. Мөн 75 хувь нь авлигыг хамгийн гол тулгамдсан асуудал гэж нэрлэсэн бөгөөд Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх хангалттай арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзжээ. Түүнчлэн оролцогчдын 15 хувь нь сонгуулиар санал авах зорилгоор улс төрийн намууд тэдэнд хээл хахууль санал болгосон удаа бий гэж хэлсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ss 2016-05-11 11:20:42
    Dahiad AN-d sanala uguurei teged bvgdere sunue
  • иргэн 2016-05-11 08:23:14
    Залуучуудыг л ажилтай болгох тэднийг үнэхээр дэмжих хэрэгтэй бн.
  • иргэн 2016-05-11 03:14:56
    Удахгүй сөнөх юм байна л даа... Хөөрхий
  • Иргэн 2016-05-11 01:50:58
    Энэ сонгуулиар улам л дордоно. Боломж байвал хаашаа ч хамаагуй дурвэх хэрэгтэй. Учир нь монголчууд оорсдоо хулгайч луйварчид юм.
    • Т 2016-05-11 02:29:40
      Өөрөө л зайлчих л даа. Чамаар Монгол улс дутахгүй. Хэцүү үед гадагшаа дүрвэсэн хулгайчууд сайхан цаг ирэхэд буцаж битгий ирээрэй