Сонгуулийн хуулиас бусад нь гишүүдэд хамаагүй
Байнгын хороо чуулганы хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшлогдох үзэгдэл газар авчихлаа. Өчигдөр л гэхэд гурван байнгын хороо хуралдах тов гараад байсан ч хоёрынх нь ирц бүрдсэнгүй. Тодруудбал УИХ-ын Эдийн засаг болоод Хууль зүйн байнгын хороон хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй улмаас хойшлогдож, дахин тов зарлахаар болсон. Гишүүдийн хувьд УИХ-ын 2016 оны сонгууль болоод сонгуулийн хуулиас өөр зүйлд анхаарах сөхөөгүй байгаа бололтой. Уг нь ирэх сонгуулийн жижиг 76 тойргоор явуулахаар хоёр нам санал нэгдсэн.

Харин тэд жагсаалтын 28-ыг хуваах асуудлаар ойлголцолд хүрч чадахгүй байгаа гэнэ. Иймээс байнгын хороо чуулганы хуралдаандаа ч суух “завгүй” яваа бололтой. Уг нь бол тэд өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд болоод АТГ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж “завгүй” гүйх хэрэгтэй байв. Гэсэн ч эрхэм 76-д энэ асуудал сонин биш болж таарч байна. Өнөөдөр хуваарийн дагуу дөрвөн байнгын хороо хуралдана. Гэхдээ гишүүд байнгын хорооны хуралдаа хүрэлцэн ирж, ирцээ бүрдүүлэх нь бас л эргэлзээтэй.
 
П.МОЛОР
Оллооо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дондог 2016-05-11 04:37:24
    МАНАН-ын ОЛИГАРХУУД СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ өөрчилчихсөн. Одоо шийдвэрлэх зөндөө асуудлууд байхад ЖАГСААЛТЫН 28-н талаар л ярилцаад байдаг таарч дээ.
  • Лүндэг 2016-05-11 04:27:13
    Улсад маань дайн гарч , ард иргэд нь өвчин тахалд нэрвэгдсэн ч энэ хэд тоохгүй юм байна.АН МАНын олигархуудад ард иргэд бид ер нь хамаагүй албан тушаал л эрхэм...
  • Болд 2016-05-11 03:50:59
    Улсын ажлыг хойш тавьж өөрсдийнхөө эрх ашгийг урдаа тавьж байгаа эдгээр МАНАНгийн гишүүд арай дэндүү юмдаа. Иргэд сонгогчидынхоо санаа бодлыг ингэж уландаа гишг...
  • гэгээ 2016-05-11 03:46:16
    эд нарт ард түмэний эрх ашигаас илүү өөрсдийн албан тушаал ашиг сонирхол илүү болохоор сонгуулийн хороо найруулаад завгүй болж дээ
  • saran 2016-05-11 03:41:09
    ed nar bvr songuuli gd soliorchihson ywj bgan bn l daa, daraagiiin 4 jil idej uuhaa n bodogdood noir hvrq ali toirogt yaj iij geed nam dotroo alaltsaad.
  • Ерөнхий сайд нь байнаа 2016-05-11 03:36:21
    58 эх хүүхэд эндсэн хэнд ч хамаагүй Салбарынхан сайдыг томилох бүүр падлы ч байхгүй хөдөө орон нутагт түймэр гарах нь шатжил байдгийн Сонгууль АСЕМ болох гээд