Иргэд баримтаа бүртгүүлээгүйгээс  хонжворын мөнгөө авч чадахгүй байна
НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сар бүр НӨАТ-ын баримтын сугалааны тохирол явагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан бид төслийн удирдагч Р.Отгонтулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-НӨАТ-ын сугалаатай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу. Одоогийн байдлаар хэчнээн хүн азтан болоод байна вэ?

-НӨАТ-ын хууль батлагдсантай холбогдуулан сугалааны тохирол явагдаж байгаа. Уг хуульд  урамшууллыг хоёр хувийн буцаан олголт болон сугалаа гэсэн хоёр хэлбэрээр олгоно гэж заасан. Хуульд заасан хэлбэрээр урамшууллыг олгож байгаа. Иргэдийн дунд НӨАТ-ын сугалаа худал гэсэн итгэлгүй хандлага байна. Сугалааны тохирол бол үнэн. Азтан болсон хүмүүс шагналаа авч байгаа. Иргэдийг эдийн засгийн ил тод байдал, татварын шударга тогтолцоонд оролцож байгаа хувь нэмрийг шударгаар үнэлж 1000 баримт тутамд нэг азтан тодорч байх зохицуулалттайгаар хуульд тусгасан. Одоогийн байдлаар 400 сая төгрөгийн азтан нэг, 20 сая төгрөгийн азтан зургаа, дөрвөн сая төгрөгийн азтан 94, 500 мянгын азтан 1063, зуун мянгын азтан 10039, 20 мянгын азтан 100,898 хүн тодорсон. 

-Нийт хэчнээн төгрөгийн шагнал хожсон бэ?

-Нийт 4 тэрбум гаруй төгрөгийн шагналыг иргэд хожсон. Энэ мөнгө төрийн санд суучихсан байгаа. Гэвч иргэд баримтаа бүтгүүлээгүйгээс болж  ихэнх хэсгийг аваагүй байна.

-Өмнө нь ebarimt.mn сайтад хүмүүс баримтаа бүртгүүлэхгүй байна гэж байсан. Хүмүүс хэр идэвхтэй бүртгүүлж байна. Ebarimt.mn сайтын хандалт ихэссэн үү?

- Сайтын хандалт байнгын өсч байна. Үүнийг дагаад сугалааны идэвхжилт хүртэл өссөн. Уг сугалаа маань олон хүн оролцох тусам шагналын сан ихэсдэг учраас  иргэд аль болох  баримтаа идэвхтэй авбал тэр хэмжээгээр хожих магадлал өсөх юм л даа. Байгууллагуудыг баримт гаргуулаад хэвшүүлчих юм бол тэр хэмжээгээр олон азтан тодрох боломжтой. Мөн хоёр хувийн буцаалтаа авах боломжтой болно. Улс төрийн буруу мессэжүүд болон гэмт хэрэгт холбогдоно гэсэн болгоомжлолоос болж иргэдийн идэвх буурсан тал ажиглагдаж байсан. Гэхдээ гар утасны аппликэйшн гарснаар иргэд баримтаа бүртгүүлэх нь ихэссэн. Иргэд ихэвчлэн гар утасны аппликэйшн, еbarimt.mn сайтад баримтаа бүртгүүлж байгаа. Гэхдээ иргэдийн сугалаанд оролцох хүсэл сонирхол өндөр байгаа боловч баримт бүртгүүлэх хэрэгслийн тоо бага байна. Одоогийн байдлаар иргэдэд баримтыг 70 хувь л хэвлэж өгч байна. Ер нь ямар нэгэн бизнес эрхэлж байгаа хүн болгон баримтыг хэвлэж өгөх ёстой. Энэ бол соёлт нийгэмд байх ёстой үзэгдэл.

-НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх хандлагатай байна вэ?

-НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулахаар Сангийн яаманд хүсэлт гаргаж, Засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулсан. Засгийн гзарын гишүүд саналаа өгч дууссаны дараа УИХ-д оруулна. УИХ-д оруулах гол шалтгаан нь НӨАТ-ын хуульд олгох хэсэгт өөрчлөлт оруулах зорилготой. Энэ хэсгийг улиралд нэг удаа олгож байхаар болгож өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Манай ажлын хэсэг ажлаа хийж дуусгасан. Харин одоо Засгийн газар, УИХ-аар эцэслэх ёстой.

-Улиралд нэг удаа олгох заалтад сугалааны болон хоёр хувийн буцаан олголтод хоёуланд нь хамааралтай юу?

-Сугалаа тогтмол явагдана. Энэ жил 18 удаа сугалааны тохирол явагдана. Сугалааны тохиролын мөнгийг төрийн санд бүрэн суулгасан. Бид бэлэн байгаа мөнгөнөөс сугалааныхаа шагналын мөнгийг өгч байгаа. Харин буцаан олголтыг тусгаагүй байсан учраас энэ асуудлыг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагатай. 

-Зарим баримтаа бүртгүүлээгүй иргэд өөрийгөө азтан болсныг мэдэхгүй байгаа байх. Тэр хүмүүс өөрийгөө азтан болсныг хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Өндөр настай болон интернэт ашиглаж чадахгүй хүмүүс байна. Тийм хүмүүс хүүхдүүдээрээ заалгаж баримтаа бүртгүүлж байна. Манайхаас нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж иргэдэд НӨАТ-ын сугалаатай холбоотой мэдээллийг өгч эхэлсэн. Тухайн дүүрэг, орон нутгийнхаа татварын хэлтэст байрлах нэг цэгийн үйлчилгээнд хандаж баримтаа шалгуулан өөрийгөө азтан болсон эсэхээ мэдэх боломжтой. Мөн 13 13 13 дугаар руу сугалааны дугаар, үнийн дүнгээ бичиж мессиж явуулахад системд автоматаар бүртгэгдэнэ. Энэ мэтчилэн боломжууд байгаа учраас иргэдэд баримтаа идэвхтэй бүртгүүлээрэй гэж хэлмээр байна.

-Зарим иргэдийн бүртгүүлсэн баримт системд илрээгүй гэсэн төлөвтэй байгаад байдаг. Үүнийг яах вэ?

-Баримтын мэдэээлэл системд ирээгүй гэдэг нь таны худалдан авалт хийсэн буюу баримт авсан ААН, бизнес эрхлэгч нь борлуулалтын дүн, мэдээллээ татварын нэгдсэн системд илгээгээгүй гэсэн утга юм. НӨАТ-ын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 17.3.3 дах заалтын дагуу НӨАТ суутган төлөгч нь 72 цагийн дотор борлуулсан ажил үйлчилгээнийхээ дүн мэдээг нэгдсэн системд илгээх үүрэгтэй юм.

-НӨАТ-ын татварын 20 хүртэлх хувийг хэрхэн буцаан олгох вэ? 

- 1. НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдсон ААН, борлуулагчаас худалдан авсан бараа, үйлчилгээ бүрт сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтыг бүртгэлийн төхөөрөмжөөс хэвлэж өгнө.
  2. Нэгдсэн системд холбогдсон НӨАТ суутган төлөгч болон суутган төлөгч бишээс үл хамаарч худалдан авалт бүрээсээ сугалаа авах боломжтой.

-НӨАТ-ын урамшуулал, буцаан авалтаа хэрхэн буцааж авах вэ?

 www.ebarimt.mn цахим хуудсын хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт бүртгүүлсэн төлбөрийн баримтуудыг үндэслэн таны бүртгүүлсэн арилжааны банкны дансаар урамшууллыг дараа оны 1 дүгээр сард олгоно.

-Үсчинд орж үйлчилгээ аваад баримт авах гэсэн боловч баримт өгдөггүй. Энэ тухай хаана мэдэгдэх вэ?

-Хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс та харьяа татварын албандаа хандана уу.

-Хэрэглэгчийн системээс илгээсэн мэдээллийн нууцлалын талаар мэдээлэл өгнө үү?

-Хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д зааснаар хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг доор дурдсанаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно:
•    17.7.1.татварын алба;
•    17.7.2.статистикийн алба;
•    17.7.3.тухайн мэдээллийг дамжуулагч этгээд.
Иймээс та мэдээллийн аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-05-11 14:56:14
    Барс орчмынхон баримт огт өгөхгүй байна
  • h 2016-05-11 12:33:02
    BI burtgvvled l bdag vnen ym u xudla ym u xuuraad bga ym bish v
  • zochin 2016-05-11 12:06:02
    medehguie ymart ni taarad bga yum bolo... zondoo l barimt burtguuleed taarahguil yum
  • Итгэхэд хэцүү 2016-05-11 08:39:43
    Бүртгүүлээгүй нь л дандаа сугалаанд таарна тээ. Хошгоруулна гэдэг л энэ байх даа
  • зочин  2016-05-11 05:49:27
    хэн сугалаагаар мөнгө хожоод байна аа хожсон хүн байвал бага гэхгүй фееспүкдээч эсвэл худлаа байна уу мэдмээр байна.
  • asca 2016-05-11 05:38:53
    burtgeltei sugalaanaasaa hojuulaachee, dandaa l burtguuleegui sugalaa hojigchoor garhiin
  • хулан 2016-05-11 05:11:27
    буцаан олголт нь яагаад дансанд орохгүй байгаа юм бэ
  • zochin 2016-05-11 03:44:11
    200 garan barimt burtguullee ganc 20 myanga ch hojsongui dee hoorhii
  • Шал худлаа 2016-05-11 03:18:32
    Энэ олон хүн энэ их мөнгө хожсон гээд байгаа нь шал худлаа итгэл үнэмшилгүй. Бид олон хүн баримтаа бүртгүүлээд л байгаа 1 нь ч энэ олон сар хожихгүй л байгаа шд...
  • 1 2016-05-11 03:03:02
    Захын хорооллын бүх дэлгүүрүүд Е баримт өгдөггүй шүү дээ . ажил зохиож байгаа юм бол бүх л дэлгүүрүүдийг хамруулж шалгалтаа явуулмаар юм
  • зочин 2016-05-11 01:40:05
    Энэ Элбэгдоржийн засаг сайхан нэрээр мөнгө идэх юм л хийж байгаа биз,ямар ард түмэнд хүртээлтэй биш
  • зочин 2016-05-11 01:40:00
    нэг удаа 20 мянга нэг удаа 500,000 хожсон үнэн юм билээ
  • зочин 2016-05-11 01:35:15
    шивээд байхад таардаггүй байж шивдэггүй хүмүүст тааруулаад байдаг юм шив дээ