Драгон төвийн урд 500-600 машины зогсоол нэмж барина
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг Драгон төвд ажиллуулж байгаатай холбогдуулан тус төвийн урд хэсэгт  500-600 автомашины зогсоолыг шинээр барихаар ажил эхэлсэн. Ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэж байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон төв дэх салбарын  албан ёсны нээлт энэ сарын 16-нд болно. Энэ төвөөс  нийслэлийн 200 гаруй үйлчилгээг нэг дор авах боломжтойгоос гадна газрын харилцаатай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-11 02:55:43
    Машины зогсоол хийгээд зохицуулж болох байхаа, энд зогсоол хийх гэж байгаа нь сайн хэрэг шүү, үйлчилгээ, автобусыг хольж л болохгүй шүү, тэгвэл нарантуул болно
  • иргэн 2016-05-11 02:02:37
    Драгон биш 1-р хороолол хавьд төвлөрүүлсэн бол илүү дээр байсан байхаа. Драгон үнэхээр хэцүү болох нээ.Том том автобус, хүн, машин гээд л
  • o 2016-05-11 01:21:06
    Yamarch zohitsuulaltgui shavsan mashinaa zohitsuulaachee zogsool nemj bolno zambara alga