Тамгын газар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй байгаа
Хөдөлмөрийн яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрэг санаачлан “Бид дэмжье та чадна” төслийг хамтран хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд 10 хүнийг ажлын байраар ханган киоск гардуулжээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Банзрагчаас зарим зүйлийг тодрууллаа
 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгын хүрээнд 10 хүнд киоск ТҮЦ өгсөн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?


-Баянгол болон Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баталгаажих төвшинөөс доогуур, өрх толгойлсон иргэдийг дэмжихийн тулд “Бид дэмжье та чадна” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
 
Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүрэгт хүнсний худалдаа эрхлэгч, гутал засварын үйл ажиллагаа явуулж буй иргэдэд хөдөлмөрийн аюулгуй байдал болон эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр буюу киоскийг олгож, дэмжин ажиллах зорилготой төсөл юм.Энэ хүрээнд 10 иргэнд киоск өгсөн. Тухайлбал эдгээр ажлын байрны тав нь хүнсний худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Харин үлдсэн тав нь гутал засвар ажиллуулах юм.
 
-ТҮЦ ажлын байрны аюулгүй орчин нөхцлийг хангасан уу?

 
-Ажлын байрны аюулгүй орчин бүрэн хангасан. Тэр дундаа цахилгаан, эрчим хүчний асуудлыг бүрэн шийдэж өгсөн учраас өвөл болон зуны улиралд ажиллах боломжтой. Цахилгааны асуудлыг шийдсэн тул өвөл халуун тень залгаад дулаанаа шийдэж болно. Мөн гутал засварын байр нь ч гэсэн цахилгааны эх үүсвэртэй. Ажлын онцлогоос шалтгаалан хүлээлгийн тусгай хэсэгтэй.
 
-Нэг ТҮЦ нь таван сая төгрөгийн үнэтэй гэсэн. Иргэд ажлынхаа орлогоор ТҮЦ-ийн үнийг эргэн төлөх үү?
 
-Үгүй. Энэ төсөл зорилтот бүлгийн иргэдийг дэмжиж ажлын байраар хангах зорилготой учраас ТҮЦ-ийн мөнгийг эргэн төлнө гэсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байна гэсэн үг. Тэгэхээр уг ТҮЦ-ийг ажиллуулсан иргэд цэвэр ашгаа өөрөө авах юм.

-Төсөл үргэлжлэн хэрэгжих үү. Цаашид хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлэх вэ. Иргэдийг хэрхэн сонгон шалгаруулж авсан бэ?
 
-Бид дахин уг төслийг хэрэгжүүлэх талаар дээд шатны байгууллагуудад хүсэлт тавина. Харьяа яамнаас дэмжиж ажиллаж, төсөв санхүүгийн асуудал шийдэгдвэл үргэлжлэн хэрэгжих боломжтой. Уг төслийг анх удаа хэрэгжүүлж байгаа учраас эхлээд цөөхөн хүнд олгосон. Иргэдийн худалдаа, үйлчилгээ хийлгэх зөвшөөрлийг дүүргээс өгдөг. Энэ мэтчилэн иргэдэд зөвшөөрөл авч өгөхөөс эхлээд олон асуудал тулгарч байна. Тиймээс эхний удаа цөөхөн хүнд өгсөн. Нэг ажил эхлэхэд эсвэл төсөл хэрэгжүүлэхэд тусгай ажлын хэсэг гарч ажилладаг. Ер нь манай хэлтэст ирсэн хувь иргэний хүсэлт дээр үндэслэн ажлын хэсэг байгуулагддаг. Ажлын хэсэг иргэдийг сонгон шалгаруулж авдаг. Манай хэлтэст маш олон иргэд ажлын байртай болох, ажиллах хүсэлт гаргадаг учраас тусгай ажлын хэсэг гарч ажилладаг.
 
-Цаашид ТҮЦ авах хүсэлтэй иргэд байвал танай Хөдөлмөрийн хэлтэст хүсэлт гаргах ёстой юу?
 
-Тийм. Манай Хөдөлмөрийн хэлтэст хаяглан хүсэлт гаргах ёстой. Бид ирсэн хүсэлтийг ажлын хэсгээр оруулан сонгон шалгаруулах юм. Энэ төсөл үргэлжилнэ. Гэхдээ харьяа яам болон дээд шатны байгууллагууд дэмжиж санхүүгийн асуудал шийдэгдэх юм бол үргэлжилнэ. Бид хүсэлт тавьж ажиллана.
 
-ТҮЦ-ийг нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүст олгосон байна шүү дээ. Эдгээр хүмүүс сургалтад хамрагдсан уу?

-Тийм. Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэрэгжүүлдэг мэргэшүүлэх сургалтад иргэд хамрагдсан. Ер нь зорилтод бүлгийн гэлтгүй ажил хайж байгаа бусад иргэд ч гэсэн мэргэшүүлэх сургалтад сууж, мэргэжлийн үнэмлэхтэй авч болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэшил олгох сургалтыг зохион байгуулдаг. Эдгээр сургалтад хамрагдаж мэргэжил эзэмшсэн хүмүүсийг дэмжих зорилгоор ажлын байраар хангасан. Одоогийн байдлаар Нийслэлийн хөдөлмөрийн газраас явуулж буй бүх төрлийн мэргэжлээр мэргэшил олгох сургалтууд явагдаж байгаа.
 
-Иргэд мэргэшил эзэмших сургалтад хамрагдахыг хүсвэл хаана хандах ёстой вэ?
 
-Дүүрэг болгоны Хөдөлмөрийн хэлтэст мэргэшил олгох сургалт зохион байгуулдаг. Хэрвээ сургалтад хамрагдахыг хүсвэл хөдөлмөрийн хэлтсүүдэд очиж бүртгүүлж болно.

-ТҮЦ олгосон иргэдэд худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг нь олгосон уу. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
 
-Бид Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт төсөл хөтөлбөр хэрэгжиж буйтай холбогдуулан 10 иргэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох албан бичиг хүргүүлсэн. Гэвч тамгын газар энэ асуудалд хариу өгөхгүй байна. Хөдөлмөрийн хэлтэс захиалга өгч ажлын байрыг нь бариулсан. Ажлын байрны орчинг сайжруулах үүднээс тог, дулааны асуудлыг шийдсэн. Гэтэл Засаг даргын Тамгын газар зөвшөөрлийг нь олгохгүй байна.
 
-Тэгэхээр ТҮЦ авсан 10 иргэн үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй гэсэн үг үү?
 
-Тийм. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй учраас иргэд үйлчилгээгээ эхэлж чадахгүй байгаа. Хэрвээ Засаг даргын Тамгын газраас газрын зөвшөөрлийн асуудлыг шийдээд өгвөл үйл ажиллагаагаа эхлэх бүрэн боломжтой. Ганцхан зөвшөөрлийн асуудал дээр л гацсан байгаа.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-11 02:49:22
    Гуншаа хамарт Баярсайхан болио, ТҮЦ ажиллуулахыг ажлын байр гаргасан, зээл олгосон гээд байгаа юм уу хаашаа юм, үүнийг чинь хөтөлбөр гэдэг юм уу
  • инженер 2016-05-11 01:21:02
    Сеүлийн гудамжинд ТҮЦ тавьсан байсан. Төвийн гудамжуудаар ТҮЦ тавихаа Болиочээ...