Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: МҮХАҮТ нь Тайваний Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжилт “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулах гэж байна. Мөн “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭН 5 дугаар сарын 11-ны 10:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

10:00 цагт: "Герман-Франц Улсад суралцсан анхны Монголчууд 1926-1930" Эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Тэшүүрийн холбооноос тэшүүрийн спортыг аварч, холбоогоо шинэчлэх талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Парк-ийн Castle ресторанд "Өнөр бүл, өнөө цагт" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.

11:30 цагт: Монголньюс мэдээллийн төвд Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг орон даяар 18-30 насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аянг зохион байгуулах талаар ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар буюу Мишээл экспо дахь үйлчилгээний төвийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно. Мишээл дэх төв нь төрийн 287 үйлчилгээг үзүүлэхээс гадна барилгын бүр төрлийн үйлчилгээ, орон сууцны бирж, барилгын материалыг нэг дор төвлөрүүлээд байна.

 
12:00 цагт: Үндэсний Супер Лигийн 2016 оны улирлын аварга Альянс Тех Харцага болон мөн эмэгтэй супер лигийн аварга болсон Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн баг тамирчдад "Үндэсний Аваргын Бөгж Гардуулах Ёслол"  Шонхор Tower-н 12 давхарт болно. Энэхүү арга хэмжээг анх удаа, албан ёсоор зохион байгуулж байна. Мөн финалын MVP болж, зодог тайлж байгаа Б.Одбаярт хүндэтгэл үзүүлэх юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.