Жижиг 76 тойргийн төлөөх тэмцэл
Энэ оны ээлжит сонгуулийг 76 жижиг тойргоор явуулахаар гишүүдийн олонх дэмжсэн. Намууд УИХ-д нэр дэвшигчдээ энэ сарын 23-наас тодруулна. Энэ сарын 23 хүртэл нэр дэвшигчид лоббигоо хийх нь. Намууд нэр дэвшсэн тойргоосоо суудал авчрах боломжтой нэр дэвшигчээ сойдог. Гэхдээ хэнч хоцроно гэж уралдахгүй. Бас хэн ч тойроггүй хоцрохыг хүсэхгүй.

Гэвч бүх асуудлыг намуудын сонгууль удирдан явуулах хүн нь шийднэ. МАН-ын сонгуулийн штабаа С.Баярт хариуцуулсан. Харин АН С.Энхсайханаар толгойлуулахаар ярьж байгаа гэх.

Хамгийн сонирхолтой нь АН намаа олон удаа сонгуульд удирдан оруулсан, намын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй байх тохироог фракцууд дундаа хийж эхэлсэн гэнэ. АН-ын фракциуд сарын өмнө “Их тэнгэр”-т уулзалдаж, эв нэгдлээ ярилцсан. Гэсэн ч нэр дэвшигч тодруулах асуудлаас үүдэн тэд дахин түнжин муудаж эхэлсэн бололтой. Уг  нь АН-ынхан нэр дэвшигчээ сугалаагаар тодруулахаар ярилцсан гэх. Нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа намын гишүүдэд энэ таалагдахгүй нь ойлгомжтой. Гэсэн ч франкц хоорондын хагарлыг зохицуулах хамгийн энгийн арга энэ.

2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ нийт 13 нам, 3 эвсэл илэрхийлээд байгаа.

Үүнд Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн намуудын хамтарсан Эх орончдын нэгдсэн эвсэл, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намуудын “Хаан сонголт” эвслүүд тус тус хүсэлтээ хүргүүлсэн бол МАН, Монгол Консерватив нам, БНН, АН, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам, ИЗНН, ХҮН зэрэг 13 нам дангаараа сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлсэн.

Эдгээр намуудын нэр дэвшүүлэх үйл ажиллагааг тавдугаар сарын 23-наас эхэлж, тав хоногийн дотор дуусгана. Энэ зуур нэр дэвшигчийн марафон үргэлжлэнэ. Жижиг 76 тойрог бүхий сонгуулийн хуулийн хүрээнд жижиг 76-ын төлөөх тэмцэл үргэлжилсээр байна.

 
П.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-05-11 05:50:15
    Би МАН намын гишүүн хүн гэхдээ энэ жил ТТЭНН-ыг дэмжмээр байна
  • зочин 2016-05-11 03:35:22
    АН-ыг ард түмэн сонгохгүй, сүүлийн 4 жил энэ тэнэгүүдийн намаар хамаг зүйлсээ сүйтгүүллээ, ард түмэн яаж амьдарч байгааг хараач, хэзээ ч ийм ядуу байгаагүй байх...
  • Zochin  2016-05-11 00:56:01
    Enkhsaikhan ewsej orson songuuli bolgoniig ylaltaar awchirch baidag hun dee