Нийслэлийн МАН-ын хороо оюунлаг залуусаар багаа бүрдүүлжээ
 
Нийслэлийн МАН өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, НИТХ-д нэр дэвших 45 хүний нэрсийг тодорхой болголоо. Сонгуулийн хуулиас жагсаалтаар нэр дэвших зохицуулалтыг хассаны дараагаар намдаа мөнгө хандивласан гишүүд нь намын хурал дээрээ эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол зарим намд гарсан. Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн МАН-ын хурал харьцангуй эв нэгдэлтэй үргэлжилж, ирэх сонгуульд ялна гэсэн итгэлтэй тарцгаасан байна.

Намын хорооны дарга Ц.Сандуйг НИТХ-ын сонгуульд намын штабаа ахалж оролцохыг намын хамт олон нь дэмжсэн байна. Тэрбээр энэ удаа нийслэлийн хувь заяаг хэрхэн шийдэх вэ гэсэн толгойны өвчин болсон хямралын шинжтэй олон асуудалд оюунлаг залуусын хүч чадавхийг дайчлахаар шийдсэн байна. Ялангуяа, тухайн салбартаа амжилт гаргасан,бодитой үйлс хийж баялаг бүтээсэн залуусын армиар эгнээгээ тэлж энэ удаад НИТХ-д сонгуульд оролцохоор болжээ.

Хамгийн гол нь НИТХ-ын сонгуульд намын штабаа ахлан оролцож буй Ц.Сандуй нь өнгөрсөн хугацаанд байгууллага толгойлсон сайн менежер гэдгээ харуулсан. Ялагдсан намыг удирдаж хүнд байдлаас гаргасан төдийгүй түүнийг олон нийт хүмүүжил боловсролтой,  чансаатай оюунлаг залуусын нэг гэж үздэг  учраас намын хамт олон нь дэмсэн гэж үзэж байгаа төдийгүй тэрбээр  ийнхүү оюунлаг залуусаар багаа ч бүрдүүлж чаджээ.

Тухайлбал,  тус намаас нийслэлд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан,  Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар,Токиогийн технологийн их сургуулийг төгсөгч, доктор Ц.Байгалмаа, “Торгоны зам” сан, Монгол АйДи Групп”ХХК-ийн ерөнхий захирал М.Халиунбат, Олон улсын эрх зүйч Доктор Ц.Арилдийпүрэв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга асан С. Мөнхчулуун, Багануур дүүргийн засаг дарга асан Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга С. Амарсайхан , НИТХ-ын нарийн бичгийн дарга асан Ж.Батбаясгалан нарын мундаг залуус нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцохоор сэтгэл шулуудаж  нийслэлийн иргэдийнхээ үзэл бодолыг төрийн түвшинд гаргаж ирэхээр бусад намын нэр дэвшигчтэй хүчээ үзэхээр болсон байна.

Эдгээрээс гадна тус намынхан сонголтыг эн тэнцүү хийсэн  төдийгүй насны хязгаар дээрээ ч онцгой анхаарчээ. Тухайлбал, эрэгтэй 80, эмэгтэй 20 хувь, байгаа бол 33-40 насныхан 48.9, харин 40-50 насныхан  42.2, 50-иас дээш насныхан 8.9 хувьтай байгаа юм. Мөн дүүргийн намын хорооны дарга тав, дэд дарга дөрөв, Намын анхан шатны байгууллагын дарга 12, НИТХ –ын төлөөлөгч зургаа, дүүргийн ИТХ-ын төлөөлөлгч 11 хүнийг тус бүр нэр дэвшүүлжээ.
 

 
 






olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХҮҮХЭД 2016-05-11 09:05:03
    ХҮҮХДҮҮДЭЭ ТОГЛОХ ТАЛБАЙГҮЙ БОЛГОТОЛ НЬ ГАЗАРАА ЗАРЧИХААД ЮУ ХИЙЖ ИРГЭДЭЭ ТӨЛӨӨЛЖ ЯАДАХ ЮМ БЭ ТААНУУС БОЛИО
  • Хувьсгалч 2016-05-11 08:37:34
    Дөнгөж нэр дэвших эрхээ авж байгаа юм байж, дарс нтр барьчихсан. Их назгай гэмээр дүр зураг харагдаж байна. Хэрвээ ялаад гарчихвал яах нь бараг ойлгомжтой
  • баабар  2016-05-11 08:23:51
    МАН ДАРААГИЙН ЗАЛГАМЖ ХАЛААГАА БЭЛДЭЖДЭЭ БАС Л ОЛИГТОЙ ГУНШИНГҮЙ НӨХДҮҮД БАЙНА ТЕНДЕР АВЧ БУДЛИУЛДАГ НОВШНУУД ШҮҮ ДЭЭ
  • Болд 2016-05-11 08:12:30
    Нийслэлд юу хийсэн гэж эдгээр төрийн албан тушаал мөрөөдсөн гарууд нэр дэвшдэг байнааа. Хийсэн бүтээснээ ил тод байлгачаад л нүүр бардам сонгуульд оролвол дээр....
  • ZOCHIN 2016-05-11 08:07:23
    САЙХАН ЛУЙВАРЧИД БҮРДСИЙМ БИШИЙМ БИШҮҮ
  • ойн савдаг 2016-05-11 07:01:55
    Дарга болон удирдлагад орж мөнгөжих санаатай хэдэн этгээдүүд л байх даа. Тэдний нийгэмд хийж бүтээсэнг би л лав мэдэхгүй юм байна.
    • Yu 2016-05-12 00:01:10
      Юм болгоныг битгий зоосны нүхээр хараад бай жаахан гэгээлэг бай . Улиг болсныг хараад ханлаа опоо шинээр сонгое
  • songogch 2016-05-11 03:29:58
    Ene hed medehgui yum da.Sandui zaluu chin zuger gazarin naimachin yum bna le shuu de.Ta nar hotig yamar bologsono hardag uu.Haana gazar bna bugdin zarsan.Hogin ...
  • irgen 2016-05-11 00:31:39
    Orgiluun dars iluu bolchihjee. Sanasand hurehgui baina. Ene sandui gej nohor heterhii sul chadvar bagatai yum shigee. Ogt tanihgui garuud bainaa jaahan zangarag...
  • МАН  2016-05-11 00:06:50
    Хөөрхий эдний оюунлаг гэж юу байхав. Хэдэн тэнэгийнхээ хажууд 4р анги төгссөн нь юм байлгүй дээ.
  • Зочин_ 2016-05-10 17:12:26
    Хөөрхий залуус.Эрдэнэтэд дугуй шахдаг экс ер| сайд Батболд,,эх орноо зарсан экс|ер сайд Баяр,Эрээнээс оруулах хиамны гахайн өөхийг хянадаг Хүрэлсүхээс сурах уу...
  • Kkkk 2016-05-10 14:17:42
    ORIGULUUN DARSAAR TANSAGLASAN L MAN- garuud l BN. ARD TUMEN HEN HUDALAA TANSAGLAAD BGAAG YALGANAA KKKK
  • irgen 2016-05-10 11:45:38
    hodonoos ireed hotjij chadaagui nohod hotiin amidral, berhsheeliig medej mederch chadna gej bodohgui l bna.Hotiin bid ch hodoo aimagiin ITH d garaad adil.
  • zasssssss 2016-05-10 11:30:47
    3-4-r eeljniihen hoolondoo orohnuu? goridwoo
  • хуульч  2016-05-10 11:18:16
    Нэр дэвшигчиддээ ОРГИЛУУН ДАРС биш .БАТЛАЖ өгөх байждээ ??? СЛОРТЫН ялалт байгүүлсан тамирчид л ОРГИЛУУН ДАРС БУУДУУЛАХЫГ мэдэх юм???МӨН ТОМ СОЁЛОО??
  • j 2016-05-10 10:53:18
    OYUNlag bainu material lag bain u dup lag bain u ymar xama bna songoxgui e songohgui zail songohgui ee eeeeeeee eeeeeeee ee songoxgui songohgoi songohgui
  • Zochin 2016-05-10 09:40:37
    Ziag erehkhiidee avilgachid l neree devshuulj de heerkhii
  • sdfsdf 2016-05-10 09:35:08
    Sundui duu chin offshore ddanstai baina shdde. chi icheechee. Chinii l avilgaliin mungu baigaadaa. muusain hulgaich nar
  • . 2016-05-10 09:29:01
    Оюунлаг гэдгийг төгссөн сургуулиар, эрхэлж буй ажлаар нь хэмжихгүй л дээ!! Зөв төлөвшил, суурь хүмүүжил, зөв суртахуун л чухал!!!
  • МГЛ 2016-05-10 09:26:24
    Сандаг Очир гэж нөхөр чинь идэж уусан гээд шүүхээс ял авч байсан луйварчин биз дээ. Ийм юмнуудаасаа салж чадахгүй бол яаж ажил чинь өөдөлж ялж чадах вэ дээ
  • MONGOL 2016-05-10 09:17:11
    Saikhan zauuchuudad amjilt husie. Odoo bid zaluusaa demjih heregtei.
  • JERVIS 2016-05-10 09:15:11
    Olloo comment ustgahguishuuu!!! HAR JAGSAALTTAI TANILTSAAD URJ HAYANUU!!!MANAIHAAN