Дизель түлшний импортын онцгой албан татварыг тэглэлээ
2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах дизель түлшний импортын онцгой албан татварыг тэглэх асуудлыг Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас очигдрийн /2016.05.09/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж шийдвэрлүүллээ. Шатахууны татварыг тэглэснээр 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 6.5 мянган тонн дизель түлш тариаланчид нэг тонныг нь бөөний үнээр  830 төгрөг, жижиглэнгээр 1230 төгрөгөөр худалдан авах нөхцөл бүрдэнэ.

Газар тариалангийн салбарт жилд дунджаар 20 мянган тонн дизель түлш зарцуулагддаг тооцоо бий. ХХААЯ-наас 150 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаан дээр тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцооллоор нэг га талбайн тооцоот зардал 2012 онд 345 мянга, 2013 онд 375 мянга, 2014 онд 420 мянга байсан бол өнгөрсөн онд 528 мянган төгрөг болж өсчээ. Үүнээс нэг га талбайн нийт зардлын 22  хувийг шатахууны зардал эзэлж байна. Тэгвэл энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бөгөөд хаврын тариалалтад 6.5 мянган тонн шатахуун зарцуулагдана. 

Импортын  шатахууны онцгой албан татварыг тэглэснээр улаанбуудайн өөрийн өртөг 190 орчим мянган төгрөгөөр буурч, аж ахуйн нэгж,  иргэдийн санхүүгийн чадамж сайжрах нөхцөл бүрдэх төдийгүй  2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой болно.

Дизель импортын онцгой албан татварыг 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сүхбаатар” “Эрээнцав” боомтуудаар  тус тус импортлоход "О" байхаар тогтоосон байна. Импортын түлшний албан татварыг тэглэсэн нь газар тариалангийн салбарт анх удаа тариаланчдад татваргүй түлш хэрэглэх боломжийг олгож, томоохон дэмжлэг болж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УИХ-ын ДАРГАА 2016-05-11 08:17:59
    ЭНЭ ИХ ТАТВАРЫН ОРЛОГЫН АЛДАГДЛЫГ ХЭН ТӨЛӨХ ҮҮ.. БИД ҮҮ.. ШУНХЛАЙ МЭТЧИЛЭНГИЙН КОМПАНИУДЫГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЖ ТАТВАРТ ТӨЛӨХ МӨНГӨӨР НЬ СОНГУУЛИА САНХҮҮЖҮҮЛЭХ ҮҮ....
  • Gb 2016-05-11 04:24:22
    OT-d zoriulj buuruulj baigaan
  • ГАЗАР СҮЙТГЭГЧ 2016-05-10 13:13:45
    ШУНАЛЫН ТУЛАМНУУД БУУДАЙГАА ХЯМДРУУЛЖ ХАРАГДААЧ. НАМАР БОЛОХООР ЭЛДЭВ ШАЛТАГ ТООЧИЖ ГОНШИГНООД....... МӨРИЙЦСӨН Ч БОЛНО ШҮҮ.
  • ovoo 2016-05-10 11:45:49
    ovoodoo tegmeerdee odoo urdaas hujaa tums nogoo oruulahaa bolchih ongol ulsaa hangalttai hsngah chadal bolomj bna