Б.Чулуудай: Оффшорт бүртгэлтэй компани данс ч үгүй, мөнгө ч үгүй
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлгэсэн. Үүнээс Монголд Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Эдгээр 49 хүний нэг Бат-Үүлийн Чулуудай байгаа юм. Түүнтэй утсаар холбогдож “Стратежик майнинг” компанийн талаар тодруулав.
 
-“Стратежик майнинг”  ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Одоо ажиллаж байгаа юу?
 
-Гадаадад хамт суралцаж байсан Сингапурын иргэн найз маань санал тавьсан. Энэ компани 2011 онд байгуулагдсан. 2013 онд хаагдсан компани. Хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Би хөрөнгө оруулалтын чиглэлээр хэсэг хугацаанд ажилласан, бага ч гэсэн туршлагатай. Гэхдээ энэ компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан.
 
-Гол нь аавтай чинь холбож улс төржүүлж эхлээд байна
 
-Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан.  Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улс төрчийн хүү болсон минь буруутай бололтой. Оффшор бүст компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улс төрч хүн данс нээвэл хардагдах л байх.  Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг ахин тодруулж хэлье. Оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх хоёр нь тэс өмнөө ойлголтууд шүү. Энийг зориуд хутгаад, улс төржүүлэх сонирхолтой бүлэг байгаа. Тэд ийм мэдээг их олзуурхан шүүрч цацаж байгаа гэж харж байна.
 
-Тэр хүснэгтийг харж байхад таны нэр дээрх Виржинийн арлуудад бүртгэлтэй “Стратежик майнинг”-ийн ард defaulted  гэсэн тайлбар байсан. Тэр ямар учиртай юм бэ?
 
-Үйл ажиллагаа явуулалгүй хаагдсан гэсэн тайлбар. Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй. Уг нь оффшор бол төрийн албан тушаалтан биш иргэн Чулуудай нарын хувьд чөлөөтэй бүс. Бүртгүүлэх маш амархан. Сингапурын хуулийн зөвлөгөө өгөх компани хариуцаад албан ёсоор хууль номын дагуу л бүртгэгдсэн. Ахин хэлэхэд би одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хуулийг зөрчилгүй энэ компанийг бүртгүүлсэн. Компани бүртгэгдсэн ч данс нээгээгүй, мөнгөгүй. Би тун удахгүй данс нээгээгүй, гүйлгээ хийгээгүй гэсэн тодорхойлолтыг авах болно.
 
-Таны нэр дээр байсан “Грандлайн” компани Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцож, 5 тэрбумыг авсан гэдэг мэдээлэл улс төрийн нэг хөзөр болчихоод байна. Түүнтэй энэ мэдээг холбож эхэлсэн.
 
-“Грандлайн” компани 1 дүгээрт иргэдийн 70 хувийн буюу олонхийн саналаар сонгогдсон. Иргэд өөрсдөө шийдсэн. 2-рт “Грандлайн” компаний дансанд 5 тэрбум төгрөг төсөл хэрэгжүүлэгч консорциумын толгой  компаний дансаар орж ирсэн өдөртөө дэд бүтцийн компаниудад шилжсэн. Нэг ч төгрөг үлдээгүй. Мөнгө санхүүгийн баримтаар энэ бүхэн нотлогдоно. 3-рт, өнгөрсөн жил “Бэрэн” компанид тэр бүх ажлыг хүлээлгэн өгсөн. Хангай хотхон гээд хамгийн үлгэр жишээ хотхоныг барьж босгосон компани. Би улс төрийн хэрүүл, хов живээс залхаж төслөөс татгалзсан. 4-рт, төслөөс хохирсон нэг ч иргэн байхгүй. Газраа чөлөөлсөн 20 гаруй айл байрандаа орсон. Үлдсэн нь шинэ сууцаа хүлээгээд түрээсийн байранд байгаа.   Удахгүй шинэ байрандаа орно. 
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-05-12 08:30:55
    миний дансанд тийм хэмжээний мөнгө байгаа болон гүйлгээ хийсэн гээд зоригтой дуугарчих аавын хүү байна уу.Тэр 46 -гаас
  • зочин 2016-05-11 05:11:13
    Бүртгүүлнэ гэдэг хулгай хийхэд бэлтгэж байж гэж бүрэн ойлгож болно.
  • ЗОЧИН 2016-05-11 04:12:32
    ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМӨРНӨ ГЭГЧЭЭР ОДОО ЮУ Ч ГЭЭД НЭМЭРГҮЙ ДЭЭ...
  • зочин 2016-05-11 03:41:26
    Хулгайчын хүү хулгайч, дансны мэдээллүүд удахгүй ил болно оо, тэхээр юу гэхийг чинь харья аа, ард түмэн чиний үгэнд итгэлээ юу,, тэнэг ээ
  • ЧУЛУУДАЙД 2016-05-11 00:43:23
    Нээх гэмгүй царайлаал хуцна даа та нар.Иргэний эрх эдлэж чадахгүй байгаагаа аавдаа сайн хэл.Бидэнд ямар хэлэх хуулийн байгуулга байх биш.Гоё юмаа Чулуудай
  • bataa 2016-05-10 18:33:27
    sonin tsaraiai pizda bas saihan shaak umaa.ta nar ter erdene ovoogiinhoo neriig ch jinhene baastai hutgalaa da.tsarai muutai har lalaraa
  • зочин 2016-05-10 17:01:45
    ОФФШОР дансаа үгүйсгэж чадахгүй байгаагаас харахад банз шаахайдуулж л үнэнээ хэлнэ дээ.Би хулгайч гэж хэргээ хүлээдэг хүн байдаггүй юм .Үнэн л юм байна даа.
  • BAT-UUL ALUURCHINII HUU 2016-05-10 13:48:37
    za chuluudai bolil doo. ichihed yadag bainaa. teneg humuus huurch baigaa yum uu. medeej hotiin mungunuus aavaaraa damjuulj saasan baina sh dee. BUU UZEGD!
  • Batbayar 2016-05-10 10:10:59
    bitgii shaa muu baas. aaviihaa huch gehgui uuruu saindaa tender avsan yum bna l da. odoo l ardchilal yarij gene. aavaasaa sain asuu gulug mini
  • Batuul davar 2016-05-10 08:47:27
    Bitgii hudlaa shaa Chuluudai guai
  • Зочин 2016-05-10 08:21:56
    худлаа ярихаа боль тэр дансаар чинь 30 сая доллар ороод гарсан гэж байна шдээ, сайт дээр нь гүйлгээний тухай мэдээллүүд орж байна. байдал эвгүйтэхийг мэдээд 0-с...
  • hun 2016-05-10 08:18:37
    hiisen shaasnaa huleej sur muu novshoo
  • Зочин 2016-05-10 07:58:44
    Баатар аавын хүү гэж цээжээ дэлдэх хэрэггүй, Бат үүл хэдэн хүн алсан болоод баатар болсон юм, салга толгойт хүүгээрээ дамжуулж оффшор данс нээлгэхийг завдсан л ...