Оффшор данстнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс гаргасан оффшор данстуудын мэдээлэл өнөөдрийн гол сэдэв болоод байна. Энэ асуудлаас үүдэн оффшор данс гэдэг нь хууль бус уу үгүй юу гэх асуудал нийгмийн анхаарлыг татаж байна.

Тэгвэл Офф-шор гэдэг нь off-shore буюу “эргээс гадна” гэсэн утгатай англи үг юмсанж. Тодруулбал, засгийн газруудын зохицуулалтаас хол санхүүгийн бүс  юм.  Оффшор данс нь эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог.

Энэ бүс бол  бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн оновчтой сонголт харин  төрийн албан хаагчдын хувьд энэ эрсдэл авчрах алхам. Төрийн албан хаагчид татвараар цалинжиж, татвар төлөгчдөд үйлчлэх хүрээндээ энэ бол ёс зүйгүй үйлдэл болж таарч байна.

Гэхдээ манайд одоохондоо оффшор бүсд данстай хэн нэгэн хариуцлага тооцох механизм алга. Хууль эрх зүйн орчин ч байхгүй.

УИХ, ЗГХЭГД С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа  Швейцарын дансанд хадгалуулаад “мартсан” байсан. Энэ тухай мэдээлэл тухайн үед олон нийтэд хүрч, монголчуудад С.Баярцогт оффшорыг танилцуулав. Гэсэн ч тухайн үед С.Баярцогтын дансанд байршуулсан мөнгөнөөс илүү дансаа нээлгэхдээ өөрийгөө Хятадын Монгол хэмээн бичсэнд олон нийт ихээхэн эгдүүцэн хүлээн авсан. Тухайн үед С.Баярцогтод энэ  үйлдлийнх төлөө ямар нэг  зохих ёсны ял шийтгэлийг хүлээлгээгүй.

Уг  нь Хятадын Монголын С.Баярцогт гэснээс эхлэн хардах зүйлүүд олон байв. Гэсэн ч үүнийг хэн ч шалгаж тодруулсангүй. Үнэндээ С.Баярцогт “мартсан” мөнгөө хэрхэн олсон талаар ганц үг ган хийгэээгүй. Үүнийг ч бас хардах нөхцөлтэй.

Тэгвэл энэ удаад олон нийтэд ил болоод байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бас л С.Баярцогтын жишгээр дарагдах уу.

Энэ удаагийн оффшор данстай хүмүүс “Данс нээлгээгүй, дансгүй, данстай ч нэг төгрөггүй” гэх  тайлбарыг өгч байна. Энэ удаад ч гэсэн энэ асуудал ингэсгээд намжих нь бололтой.  Учир нь нэг сая ам.доллараа мартсан С.Баярцогт ямар ч хариуцлага хүлээгээгүйг сануулахад илүүдэхгүй биз.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-11 15:27:39
    АТГ хийх ажилтай болжээ нэг хүнийг ч гэсэн илрүүлээсээдээ
  • Зочи 2016-05-10 16:53:33
    ОФФшор дансанд:бизнесмэны татвараас зугтсан мөнгө,Төрийнхны улсаас идсэн мөнгө,Гадныхнаас хауульд авсан мөнгө,Гададын тагнуулд элсэгдээд авсан мөнгө байдаг юм
  • Бат 2016-05-10 12:00:38
    Оффшор данстай хүнд хариуцлага тооцох хууль эрх зйн орчин байхгүй гэж юугаа солиороод байгаам. Хангалттай байгаа. АН-хан Баярцогтод харииуцлага тооцоогүй шүү.
  • zochin 2016-05-10 09:55:28
    honogiin hooloo zalguulj hulgai hiisen zaluud olon jiliin yal ogdog hernee tet bum dolloriin luivarchidad yamar yal ogoh bol . yaduu ard bud harj bna daanchdee
  • Батаа 2016-05-10 09:33:33
    Төрийн л байж байгаа царай нэг хэсэг банкны хадламжаас хүү авна гэж цуурсан эндээс л үүдэлтэй шүү дээ
  • ! 2016-05-10 08:33:44
    Төрийн албан хаагч албан ёсны орлогоосоо давсан их хэмжээний өмнгийг офшорт хадгалсан байвал л сэжиглэх ёстой! Хувь хүн бол хамаагүй шүү дээ!!
    122.201.31.231
    Мэдэгдсэн Хариулах
  • off shore 2016-05-10 08:30:15
    off shore ergees gadna gene uu? mal orchuulga nuhur we, dalain chanad l gede shude mongoloor
    • сэтгүүлчээ словарь харчаачээ 2016-05-11 05:48:41
      харин тийм. бас хилийн чандад гэсэн утгатай шдээ
  • Иргэн 2016-05-10 07:46:33
    Гадаад орнууд хөрөнгийг нь хурааж, шүүхэд шилжүүлж цаазаар авдаг юм бна. Газар шороогоо хууль бусаар наймаалж баяжсан нөхдийг АТГ шударга шалгаж хөрөнгийг хураа...
    • түй 2016-05-11 05:50:05
      Гадаад орнууд цаазаар авдаг гэж сайхан унгас алджийнээ
  • Иргэн 2016-05-10 07:35:46
    Улс төрчдөд бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх үү,жишээ нь нэр дэвшүүлэхгүй байх г,м