Д.Батбаяр, Б.Чулуудай нар оффшорт мөнгөгүй
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэл өнөөдөр нийгмийн анхаарлын төвд байна.  Панамын хуулийн фирмээс Монгол Улсын  49 иргэний мэдээллийг ил болгосон юм.

Энэ дундаас  Бат-Үүлийн Чулуудай,  Даваагийн Батбаяр нарын нэрс олны анхаарлыг илүүтэй татаж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр энэхүү дансныхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа. Тэнд амьдарч байсан учраас дөрөв, таван данс нээлгэчихсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй байсан. Одоо бол мөнгө байхгүй, хоосон. Харин гадуур яригдаад байгаа шиг  тийм оффшор данс байхгүй.” гэлээ. Харин хотын захирагч Бат-Үүлийн хүү энэ дансныхаа талаар “ Оффшор бүсэд компани байгуулсан. Гэхдээ данс нээлгээгүй. Дансгүй, мөнгөгүй компани”  гэлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2016-05-11 02:50:51
    АН-ынханд данс ч байхгүй, мөнгө ч байхгүй. Харин МАН-ынханд оффшор данс, асар их мөнгө бүгд байгаа шүү. Тэднийг барих хэрэгтэй.
  • Иргэн 2016-05-10 12:40:51
    Яаж ингэж худлаа юм оруулдаг байна аа Оллоо нараа, Оллоо чинь АН-ын сайт билүү, Тэнэг админаа наад АН-аа дагаад тэгэд тэнэгтээд яваад байгаарай Шударга бай
  • зочин 2016-05-10 07:34:45
    Гарчигаа зөв өг, Д.Батбаяр гэж бич, Н,Батбаяр гэдэг чинь гал тахидаг бөө Батбаяр шүүдээ