Улаан бурхны  өвчлөл 16 хувиар буурчээ
Энэ оны тавдугаар сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 19194 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 хувиар буурчээ.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1742 өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 221 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 0-1 насны 15 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авсан байна.  Энэ вакциныг 18-30 насныханд энэ сарын 12-ны өдрөөс хийж эхэлнэ. Улаанбурхан-Улаануудын эсрэг вакциныг жирэмсэн эхчүүдэд хийдэггүй юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine