Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор дансгүй гэв
 "Монгол HD ТВ" телевиз Ерөнхий сайд асан С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор данстай гэж зарласан. Гэвч  "Panama Papers"-ээс нээлттэй болгосон материалд тэдний нэр дурьдагдаагүй юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн  Сү.Батболд, Д.Цогтбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд " Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улс төрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй ч хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Бату Майнинг нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Толгой компани нь эндхийн бүртгэлтэй компани байна. Энэ компанид бид орохдоо нууцаар ороогүй. Энд нуух хаах асуудал байхгүй учраас нэрээрээ орсон. Бату Майнингийн 11.9 хувийг С.Батболд 2003 онд худалдаж авсан. Энэ хувийг би 18,771 доллартай тэмцэх хувийг авсан. Энэ мөнгө нь С.Батболд гэдэг хүний хувийн данснаас буюу тухайн үед Капитрон банкны данснаас авсан. Энэ бол ил тод, хуулийн дагуу ойлгомжтой худалдаж авсан хувьцаа. 2005 онд энэ компанийн үйл ажиллагаа ил тод бус болж ирсэн тул хувьцаагаа өртгөөр нь зараад гарсан. Би хувьцаа худалдаж авсан, зарсан. Түүнээс биш оффшор компани байгуулаад данс эзэмшээд байгаа юм байхгүй. Та бүхэнд тайлбар өгөхөөс гадна энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бид хууль зөрчсөн эсэхийг шалгуулна." гэв.

Харин Д.Цогтбаатар “Надад Оффшор данс бол байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид манай найзууд хамт хөрөнгө оруулах уу гэж байсан.  Монгол Улсад ГХО-тай компанийн арваас доошгүй хувь нь оффшор байдаг. Бид тэр компанид ямар ч оролцоо байхгүй. Монголын  “Оюу толгой” компанийн толгой компани нь оффшорт бүртгэлтэй байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан” гэлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-05-11 00:20:59
    Ofshor danstai gedgee Bayartsogt shig shudargaar hulee
  • ad 2016-05-10 23:07:12
    Ta nart hen ch itgehgui ee. Huuhed bish shuu ard tumen! Hudlaa yarih tusam ulam oroogdood yavna shuu ta 2 kkks
  • Зочин 2016-05-10 16:38:56
    Ерөнхий сайд байхдаа Сү. Батболд ГОК-д уурхайн машины дугуй шахдаг биз байлаа.Ерөнхийсайд хүн бол бодлого ярих болоххс дугуй шахаж байж болдог юм уу.Хогийн новш...
  • Mongol zaluu 2016-05-10 11:26:00
    uu zaza odo bvgd hooson dans bolood yawchihwuu? Mongoliin ard tumniig teneg gej bodood baina daa muusain huwalznuud, iim huwalznuudaas bolj Mongol uls hugjihgvi...
  • nowshuud 2016-05-10 10:11:21
    taraad alga bolohoos ni umnu shalgaach ee ugaasaa ene hed iim l ym hiij suusan baina sh de
  • Zochin 2016-05-10 08:11:14
    Дансаа өөрөө тооцоолоод нээлгээ биз дээ. Та нарын дансыг хэн нээх вэ? Сүг сүнс нээх үү? Жаахан хүүүхэд хуурч баййггаа юм шиг бүү аашил. Төрд сонгогдох гэж бүү з...
  • иргэн 2016-05-10 06:48:38
    одоо болохоор бүгдээрээ тэнд хоосон данс нээлгэж үзэж байсан болж б.а даа.хүмүүс үнэмших болов уу.
  • hudalch 2016-05-10 05:20:22
    ta nar genet tsochirdood harvachihav daa. dandaa hudlaa yaridag shuu