Мөнгөлөг хатагтай  Б.Саранчимэг УИХ-д хүч үзнэ
Хов хоосон шарилжнаас өөр юмгүй хог хийссэн талд, өдгөө нийслэлчүүдийн хамгийн очих дуртай, хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан хэмээн өөрөөрөө бахархдаг Б.Саранчимэг энэ удаагийн УИХ-ын  сонгуульд  өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж яваа сурагтай. Түүний  “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан  ганц гавьяаг МАН-ынхан ч их юманд бодож  өрсөлдөөн ихтэй нийслэлээс ганц мандат авчих хамгийн өндөр магадлалтай хэмээн итгэл хүлээлгэж байгаа аж. Түүний хувьд 2008 онд НИТХ-ын төлөөлөгчөөр Налайх, Багануур, Багахангай дүүргээс сонгогдсоноор улс төрийн замналаа эхэлсэн гэдэг. 

Түүнийг төрсөн дүү болох  Б.Наранхүү улс төрд хөтлөн оруулсан. Улс төр, бизнес гэдэг салшгүй нэгэн цул болоод олон жилийг үдэж байна.Улс төрийн өндөр албан тушаалтай найз нөхөд, хамаатан садангүйгээр бизнес амжилттай явах нь одоо цагт ховор үзэгдэл болжээ. Улс төр өөрөө бизнесийн бүлэглэлгүйгээр амь бөхтэй оршин тогтнохын аргагүй уруугаа харсан үзэгдэл Монгол Улсад хүчээ аваад 20 шахуу жил болж байна. Бизнесээ амжилттай явуулахын тулд найзыгаа, ах дүүгээ, амраг садангаа улс төрийн шатаар өгсүүлж, араас нь мөнгөөр “бороо оруулдаг” бизнесийн бүхэл бүтэн бүлэглэл бий болдог тийм жишиг нэгэнт тогтжээ.  Үүний нэгэн адилаар “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү төрсөн эгч Б.Саранчимэгтэйгээ улс төрд дөрөө харшуулан хамтрахаар хөтөлжээ. 

 Б.Саранчимэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсны сацуу  дүүтэйгээ бизнесийн хамтрагчид. Хүүхдийн паркыг авч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” болгохоор газрыг нь дээрэмдсэн хэрэгт дүү Б.Наранхүүгийн хамт холбогдож, олны анхаарлын төвд орж байлаа. Түүнийг өнгөрсөн сонгуулиар Дундговь аймгаас нэр дэвших нь гэх мэдээлэл олны дунд яригдаж эхэлсэн ч НИТХ-д хүч үзсэн юм. МАН-ын байр, Тусгаар тогтнолын ордонг барихад Б.Саранчимэг ч ихээхэн хэмжээний хандив өгсөн гэдгийг эх сурвалжууд өгүүлдэг.

Эгч дүүс юуны учир ийнхүү төрийн өндөр албан тушаалд очихын тулд тэрбум тэрбумаар нь хайр найргүй хөрөнгө цацаж буй нь анхаарал татахгүй байхын аргагүй хэмээн тухайн үед олон нийт шуугьж байв. Хатагтай Б.Саранчимэг эх орноо хөгжүүлэх, төрийн бодлого тодорхойлоход хувь нэмрээ оруулахын төлөө ийнхүү хувийнхаа хөрөнгийг ч хайр найргүй олон нийтэд зориулдаг эх орон ч уу, эсвэл өөр хувийн сонирхол байна уу гэдэг нь нь эргэлзээг хэн бүхэнд төрүүлж байлаа. Одоогийн улс төр, бизнесийнхэнд тэрбум төгрөг зарцуулсан эрхмүүд түүнийгээ 10, 20 дахин үржүүлэн өсгөх сонирхол байснаас, хувийн хөрөнгөө тавиад туучихаад чимээгүй суусан тийм жишиг байгаагүй. Тэр тусмаа газрын наймаагаар баяжсан Б.Наранхүү, төрсөн эгч Б.Саранчимэгт тийм “ёс суртахуун” байгаа болов уу. Түүний төрсөн дүү Б.Наранхүү хэд хэдэн удаа хуулийн байгууллагад шалгагдаж байсныг бид мэднэ. 

Дашрамд дуулгахад  Б.Саранчимэг хатагтай нөхөртэйгөө, хоёр хүүгээ, хоёр талын аав ээж, ах дүү нийлсэн 20 шахам хүн дагуулан Италид мөнгөн хуримаа хийхээр явж  олныг алмайруулж байлаа. Италичууд угийн найрсаг, гэр бүлсэг улс. Гэвч Монголоос хуримынхаа 20 жилийн ойг тэмдэглэхээр хоёулаа, хоёр талынхаа аав ээжийг дагуулан очсон монгол хосын гэр бүлсэг сайхан чанарыг гайхаж байсан гэдэг. Ийм нэг  мөнгөлөг төрсөн эгч дүү УИХ-ын чуулганы танхимд  мөр зэрэгцэн суухаар бэлтгэл ажилдаа оржээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ergelzee 2016-05-14 15:27:04
    mod suulga geh neg uur huuli ediin zasag yarih oilgoh neg uur .. duuteigee hamt bh yostoi yu kkk
  • irgen  2016-05-13 09:42:40
    ene mundag huniig demjinee ho yag bolno shuu hun muulah dontoi uls muulj l baig sain yavnaa
  • Zochin 2016-05-13 09:42:10
    Ene huuhen yaasan idej uuj hanadaggui hun be
  • зочин 2016-05-13 08:48:35
    Идсэн ууссан хөрөнгө зөв зарцуулаад явахад л болно иймэрхүү хүүхнүүд УИХ дутаж гэнэ дээ.
  • зочин 2016-05-13 07:16:37
    ИХ хурлын мандат биш,АТГ-ын дуудлага атгуулчихаар царайтай юм бишүү
  • зочин 2016-05-13 07:11:07
    Бас хулгайч симптомтой,монгол ёс заншлаа үл тоодог хүн юм байна даа.Ийм л юмнуудаар МАН пиг юм паа.
  • зочин 2016-05-13 02:50:52
    Хэл ус байхгүй байж Италид 20 хүн дагуулж зугаалдаг тэнэгийг яасан ч давруулж болохгүй, дараа нь 200 хүн дагуулаад Иракд хуримаа хийнэ гэж мэднэ шүү
  • irgen 2016-05-10 18:00:03
    yndesnii tsetserlegt hyreelen geedl syrchigneed baihaar hyyhdiin park l gevel bolloosh dee parkiin gazraas tonoj zaraad dyysch baigaash dee ene avgai baisan umu...
  • Kkkkk 2016-05-10 14:20:37
    HEDEN BOLSON BOLOOGUI BUT SUULAGAAD L GISHUUN BOLLOO YU ? BATUULIIN BAGIIN TER IH BUTEEN BOSGOLTIIN HAJUUD HARITSUULAAD UZ DEE, BUUN AMBIITS
  • Үнэн 2016-05-10 14:17:10
    УИХ гишүүн хүн ёс суртахуунаар уначихсан хүн байх ёсгүй. Архи, тамхины үйлдвэр, газрын наймаа зэргээр хөлжсөн хүнийг сонгох ёсгүй. Шударга бая л даа
  • 5222 2016-05-10 10:44:21
    biznesiig teneg hun hiidgu yum ene ger bul ih hudulmurch ger bul yum bnle
  • зоичн 2016-05-10 10:22:42
    энэ эмэгтэй уг нь уихд суух ёстой зөв эмэгтэй шдэ харьцаа хандлага дажгүй
    • зочин 2016-05-13 07:19:00
      Дуугай хүний доодох нойтон гэдэг.Хэдхэн ургуулсан модтой цэцэрдлэг сахидаг гэхэд тэрбумаар л цацдаг гэнэ шүү..Ямар үлгэрийн оронд байгаа бишдээ.Нэг НО бна даа....
  • zochin 2016-05-10 08:07:29
    har bagin ih hudulguuntei ajilsag huuuhed daij bilee saraa chine ih ajilsag aa
  • zochin 2016-05-10 07:34:57
    songuuld ugsa mungutei mungulug hun l ursulddug shtde
  • Иргэн 2016-05-10 06:48:51
    Доогуур коммент бичигчид атаархаад яах вэ сэтгэл сайтай, хүн чанартай тэгээд мөнгөтэй бол гараад л ирнэ. Харж л байя даа.
  • Сонгогч 2016-05-10 05:54:36
    Тийм ажилсаг юм бол нутагтаа очоод аймаг орон нутгаа хөгжүүл. Бүр байтлаа эгч дүүгээрээ их хурлын гишүүн болох нь. Ийм балай юм гэж байх уу.
  • zochin  2016-05-10 05:43:13
    munguur zoddoggui l yum bol garch irehgui, yur ni ene jil emegeteichuud mash tsuun songogdono