Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүүр номонд дагагчдын тоогоороо хоёрдугаарт бичигдэж байна
Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Нийт хүн амын 40 орчим хувь нь идэвхтэй фэйсбүүк ашигладаг гэх судалгаа бий. Тэгвэл фэйсбүүк хэрэглэгчдийн дийлэнх хувийг 18-34 насныхан эзэлж байна. Тэдний гол хандалт нь мэдээлэл авах түгээхээс илүүтэй хүмүүс хоорондын харилцаа болохыг хэрэглэгчдийн зүгээс хэлж байна.

Фэйсбүүк хэрэглэгчдийн дунд  хэчнээн дагагчтэй зэрэг статистик судалгааг гаргадаг  баг  байнга ажиллаж байдаг.Тэгвэл Монгол улсын фэйсбүүк хэрэглэгчид  ямар пэйж, хуудсыг илүү их дагаж, өдөр тутам мэдээлэл авдаг болохыг гаргажээ.Өөрөөр хэлбэл хамгийн олон дагагчтэй фэйсбүүк хуудсуудыг нэрлэсэн байна. Фэйсбүүкийн “Аархал” нэртэй цахим хуудсыг 531.068,  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цахим хуудсыг 528.599, ismartstore хуудсыг 466.195 хүн тус тус дагасан нь Монголын хамгийн их дагагчтай цахим хуудсуудын эхний гурван  байрт бичигдэж байна.

 

Дашрамд дуулгахад, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар АНУ-ын иргэн Марк Цукербергийн үүсгэн байгуулсан фэйсбүүк олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тоо тэрбум 590 мянга болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсчээ. Энэ нь тус сүлжээний нэг өдрийн хэрэглэгчийн тоо 17 хувиар өсөж, өдөрт дунджаар нэг тэрбум найман сая хэрэглэгч үзэж буй гэсэн үг аж.

Хэрэглэгчид уг сүлжээг өөр хоорондоо харьцах, текст бичлэг хийх зэргээр ашигладаг байсан бол эдүгээ видео бичлэг оруулах, үзэх талбар болгон ашиглах нь ихэсжээ. Өнгөрсөн онд хэрэглэгчид өөрсдийн 100 сая цагийн видео бичлэгийг фэйсбүүкт оруулсныг тэрбум орчим хүн үзсэн байна. Фэйсбүүк олон нийтийн сүлжээний нийт орлогын дийлэнхийг АНУ, Канад улсуудаас ордог бол 25 хувийг Ази тивийн орнуудаас олсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.