Засгийн газрын ээлжит хуралдааны товч мэдээ
Монгол, Болгарын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газрын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2017-2020  онд хамтран ажиллах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржавт олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Тус хөтөлбөрийн төсөлд хоёр улсын Засгийн газар бакалаврын нэг оюутан, нэг докторантыг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр харилцан хамруулах, их дээд сургуулийн багш нарыг солилцох, боловсролын салбарын бүтэц, сургалтын агуулгын талаарх мэдээллийг солилцох, хоёр орны хэл, утга зохиолыг заах, сурталчлахад дэмжлэг үзүүлж байхаар тусгажээ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд талууд хоёр улсын соёлын болон биет, биет бус өвийг хамгаалах чиглэлээр соёлын өдрүүд, үзэсгэлэн харилцан зохион байгуулах, зохиолчдын бүтээлээс харилцан орчуулах, хэвлэх, номын сан, музей болон соёлын бусад байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээр санал нэгджээ. 


Товч мэдээ
  • Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Зөвлөлийн хооронд 2000 оны гуравдугаар сарын 3-ны өдөр байгуулсан “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т оруулсан өөрчлөлтийг хэлэлцэн дэмжлээ.
 
  • - “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.
 
  • - Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга Сумитра Махажаны 2016 оны дөрөвдүгээр сарын 18-22-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
 
  • - Бүгд Найрамдах Итали улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассогийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-23-нд Монгол Улсад хйисэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
 
  • - Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмыг хавсралтаар баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.