К.Роналду шинэ амжилтын эзэн болов
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хоёр удаа хүртэж байсан Португалийн шигшээ багийн ахлагч К.Роналду Бразил улсад зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-нд амжилт муутай оролцож хэсгийн шатнаас мултраад байгаа билээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд бэртэл гэмтлийн улмаас шигшээ багтаа тус хүргэж чадаагүй ч хэсгийн сүүлийн тоглолтондоо Ганийн эсрэг нэг гоол хийж нэгэн шинэ рекорд амжилтын эзэн боллоо. Тодруулбал 2004 оноос эхлэн долоон том тэмцээнд дараалан оролцож бүгдэд нь гоол хийсэн гэх нэгэн  амжилтын эзэн болжээ.
Тэрбээр Евро-2004 – Грек болон Нидерландын хаалганд гоолдсон. Тус тэмцээнд 2 гоол оруулсанаас гадна 2 гоолын дамжуулалт өгчээ.

Афин-2004 зуны олимпт мөн 1 гоолыг оруулсан түүний гоол багтаа 3 оноо авчирч байжээ.

Герман-2006 ДАШТ-д Ираны хаалганд 11 метрийн торгуулын цохилтоос гоолдсон

Евро-2008-д Луйш Фигугийн алдарт 7 номероор анх удаа гангарсан бөгөөд Чехийн хаалганд 1 гоолыг оруулж байжээ. Мөн Чех 1:3 Португал тоглолтын шилдэгээр нэрлэгдэж байв.

ӨАБНУ-2010 ДАШТ-д БНАСАУ-ын хаалганд 1 гоолыг оруулсан

Евро-2012-т Нидерланд болон Чехийн хаалганд нийт 3 гоолыг оруулсан бөгөөд багаа хагас шигшээд шалгарахад голлох үүргийг гүйцэтгэжээ.

Бразил-2014 ДАШТ-д Ганийн хаалганд 1 гоолыг тус тус оруулжээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2014-06-30 02:37:45
    ene yugaaraa delhiin shildeg hul bumbugchin boldog yum be? Messi bol aimar ble. Zail. Hudlaa aldar ner huusun bandi
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах
    • Real madrid 2014-12-29 09:35:17
      123 yu geed hutsaad bgaaan shildeg bolhoor shildeg bolj bn ter messi hudlaashdee tagjgar namhan bandu
      103.229.122.67
      Мэдэгдсэн Хариулах