НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид тодорлоо

Нийслэлийн Монгол ардын намынхан өчигдөр/IV.09/ Тусгаар тогтнолын ордноо хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус хуралдаанаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Эдгээрээс 9 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж. "Дараах нэр дэвшигчдээс бусад нь МАН-ын залуу боловсон хүчин байгаа. Энэ удаагийн сонгуульд МАН залуучуудаа дэмжих бодлого барьсан" гэдгийг эх сурвалж хэлж байна.

Нэр дэвшигчдээс нэрлэхэд  нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Оюуны ундраа" группын захирал С.Амарсайхан, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, "Суман гүн трейд" компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын 45 хүн тодорсон байна.  Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Хотын дарга асан Х.Мөнхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал М.Саранчимэг нар УИХ-д хүч үзэхээр болж НИТХ-д нэр дэвшихээс татгалзсан байна.

НИТХ-д Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 9, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, дүүргүүдэд 6, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг хүн нэр дэвших юм. Дээрх нэр дэвшигчдийг аль дүүрэгт нэр дэвших талаар мэдээлэхэд,

  • Сүхбаатар дүүрэгт- Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар,
  • Чингэлтэй дүүрэгт- Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат,
  • Баянзүрх дүүрэгт- НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Суман гүн трейд" компанийн захирал н.Сүхбаатар,
  • Сонгинохайрхан дүүрэгт- Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан
  • Баянгол дүүрэгт- МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан
  • Налайх дүүрэгт-"Оюуны ундраа" группын захирал С.Амарсайхан нар дэвших ажээ.









 

Д.ЖАРГАЛ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болд 2016-05-10 08:56:24
    ГАЗРЫН ПАНЗИН САНДУЙГИЙН ЭГЧ ДҮҮС ОФШОРТ ЦОХИЖ ЯВНА
  • нийслэлийн иргэн 2016-05-10 07:47:11
    Энэ нөгөө газрын албаны дарга СУНДУЙ мөн үү. Бас нэр дэвших юм байхдаа
  • ZOCHIN 2016-05-10 07:14:39
    IREEDUIN LUUVIRCHID . HOTIIN MUNGE SAHISAN HEREENUUDL BAINA
  • Hotin uuguul 2016-05-10 06:16:31
    Saihan l zaluuchuud bna
  • JERVIS 2016-05-10 05:11:10
    Za ingeed ehnii HAR JAGSAALT belen bolsonshuu manaihaan!!!Sain haraad zailuultsgaaya
  • зочин 2016-05-10 04:34:46
    Амжилт хүсье. хурдан хотоо авч ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхгүй бол маш хэцүү байна шүү, АН бүүр унагааж дууслаа, энэ их татвар дарамт хэцүү байна
    • Б.Б 2016-05-10 06:57:30
      Үнэтэй бар ресторанаар их үйлчлүүлдэг хүмүүст л үйлчилдэг татвар л даа уг нь ,
      • нийслэлийн иргэн 2016-05-10 07:50:51
        Архи тамхи, зочид буудал бар ресторанид орохоо больчих, тэгвэл хотын татвар 10000 төг с 100 төг авахгүй, эсвэл татвар төлмөөргүй бол Төв аймаг яваад хэрэглэ
  • Зочин 2016-05-10 04:22:01
    Улсын мөнгөөр улам их таргалах болтугай. Ах дүү хамаатан садандаа адил тэцүү хуваагаарай. Харваас чадварлаг хүн нэг ч алга бүгд гар хөлний хүмүүс
  • иргэн 2016-05-10 03:55:15
    45 хүний нэрийг бүгдийг нь нийтэлчих чадвар алга уу. Зарим хүмүүсийн ажил алба, овог нэрийг нь буруу зөрүү бичих юм. Сайтууд дандаа л дутуу дулимаг юм хийж байх...