Д.Нанзаддорж: Шадивлангийн чиглэлийн автозам зургаадугаар сард бүрэн ашиглалтад орно
Зуслангийн чиглэлийн замууд ашиглалтад ороод жил ч хүрэхгүй хугацаанд эвдэрлээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байгаа юм. Энэ тухай  Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа.

-Өнгөрсөн онд ашиглалтад орсон Шадивлангийн чиглэлийн автозамд эвдрэл гарчээ. Энэ замыг хэзээ дахин засах вэ?

-Нийслэлээс өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16,35 километр автозамыг шинэчлэн ашиглалтад оруулсан. Нийслэлийн Автозамын газраас шинээр тавьж байгаа зарим замын чанарыг сайжруулахын тулд зөвхөн суурин хучилт хийж нэг жил өнжөөсний дараа өнгөн хучилт хийлгэдэг жишиг тогтоогоод байгаа. Энэ жишгийн дагуу Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км замд өнгөрсөн жил суурь хучилт хийж, энэ онд өнгө хучилт хийхээр төлөвлөөд байна.  Ингэснээр тухайн замын чанар, насжилтад эерэгээр нөлөөлнө. Өнгө хучилтын ажлыг энэ сарын дундуур эхэлж 6 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байна.   Замын ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас шууд шалгаалдаг учраас бид зуслангийн чиглэлийн замууд руу хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө автозамын хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж аль болох  хурдан хугацаанд суурь хучилт хийгээд буцаад хөдөлгөөнийг нээсэн.  Суурь  хучилтад гарсан эвдрэл гэмтлийг ажил гүйцэтгэсэн компани өөрийн хөрөнгөөр засварласны дараа өнгө хучилт хийнэ. Замын зузаан одоогоор 5 см байгаа, өнгөн хучилт хийснээр энэ зам  9 см-ийн зузаантай болж, бүрэн ашиглалтад орох  юм. Үүний дараа тухайн замыг нийслэл өмчдөө бүртгэн авна.

-Тэгэхээр Шадивлангийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх автозамд гарсан гэмтлийг ажил гүйцэтгэсэн компани хариуцан засах юм байна тиймүү ?

- Тийм,  ер нь замын ажил гүйцэтгэсэн компани 3 жилийн хугацаанд барьсан замынхаа ашиглалт, арчлалтыг хариуцдаг. Шадивлангийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх 4.6 км автозамын ажлыг Төгс зам компани гүйцэтгэсэн.

-Өөр нийслэлийн хэмжээнд яг энэ жишгийн дагуу барьсан хичнээн зам байгаа вэ?

-Үүнээс өмнө Нисэхийн товчоо- Био комбинат- Шувуун фабрик чиглэлийн 22,5 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг энэ жишгийн дагуу хийж байсан. Суурь хучилт хийж нэг жил өнжөөхөөр энэ замд ямар эвдрэл хаана гарч байгааг бүрэн тодорхойлох боломжтой болж, эвдрэл гарсан, гарах магадлалтай хэсгүүдийг өнгө хучилт хийхийн өмнө дахиж засдаг юм.
 
НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-05-10 02:48:33
    Аргагүй ш дэ. Тендерт ялуулсан гээд 10% ийг нь шаачихаар ажил хийж байгаа компаниудад ямар хэцүү байдаг гэж бодож байна. Тэд бас амьдрах ёстой бз дэ...
    122.201.31.179
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2016-05-10 01:30:21
    Дамбадаржаагийн Хийдээс хойш Шадивлангийн уулзвар хүртэлх (голын зүүн талын) замыг маш муу чанаргүй тавьсан байна шүү!! Гүйцэтгэгчээр нь засуул!!
    202.179.24.16
    Мэдэгдсэн Хариулах