Ерөнхий сайдын засгаа аврах төлөвлөгөө
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа /2016.04.22-нд болсон/ жагсаалтын 28-ыг Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг УИХ хүлээж авсанаар 2012 оны сонгуулиар бүрэлдсэн парламент чадамжтай эсэх эргэлзээ төрүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл жагсаалтаар орж ирсэн 28 гишүүн УИХ-ын гишүүн биш болж хувирч байгаа гэсэн ойлголт урган гарсан. Үүнтэй зэрэгцэн Засгийн газар нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд асуудал үүсээд эхэллээ.

Үнэндээ ч засгийн газар дэнжигнэж байна. Учир нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, тус эвсэл зургаан гишүүнтэй болсноос бүлэг тарж, Засгийн газрын эрх зүйн чадамжид нөлөөлж болзошгүй болчихсон. Харин энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга “Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд  Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай” гэсэн юм.

Гэвч үүнийг сөргүүлж УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засаг огцорлоо” гэсэн жиргээлээ.

Энэ зуур Ерөнхий сайд засгаа аврах төлөвлөгөө боловсруулаад амжив. Тэр М.Сономпил, Н.Батцэрэг нарыг намдаа элсүүлж, төлөвлөгөөгөө амжиллтай хэрэгжүүллээ. Ингэхдээ Н.Батцэрэгийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамын сайд хэвээр нь үлдээхээр төлөвлөж. Харин М.Сономпилд МАХН-ын хариуцаж буй дөрвөн яамны нэгийг өгөхөөр тохирсон гэх. Цаашлаад МАХН-ын сайд нарыг засгаас гаргаж, М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарыг Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдад тус тус томилох гэж байгаа тухай бор шувуу Төрийн ордонд жиргэж байх. Иймээс ч МАХН-аас санал болгосон Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулаад байгаа аж. Учир нь АН-ынхан дотроосоо Эрүүл мэнд спортын сайдыг томилохоор ярилцсан гэх.  Тэд эхнээсээ бусад намуудтай гэрээ байгуулахдаа "Засгийн газрын 51 хувиас дээшийг АН бүрдүүлэх ёстой. Үлдсэн хувьд нь хамтарч байгаа  бусад намууд орох боломжтой" гэсэн. Иймээс ямар нэг хөдөлгөөн хийхээргүй болчихож байгаа юм.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsl 2016-05-11 04:00:52
    Offshore t dansaa martdag darguudaar yahiin bee !!! Ard tumenee tednii umchiig buur martah buu hel bodohchgui ugaasaa
  • Zochin 2016-05-10 19:58:36
    Saihanbileg iim bolgoogui ugaasa l bsan asuudluud sh de. Humuus yahaara ingej hudlaa tuilshirdag bnaa.
  • Зочин 2016-05-10 07:41:01
    Хийдэг ажил нь толгой холбож, утга авцалдаа муутай үг хэлэх, Шүтээн нь гадныхан. Цагаан арьстан л бол бүхнийг мэддэг чаддаг гэж бат итгэл үнэмшилтэй л хүн дээ.....
  • Зочин 2016-05-10 06:43:17
    Засаг төрөө барьж чадахгүй бол Хятадын Монгол болчихгүй юу даа, тэгвэл гаднын хүмүүсээр удирдуулаад хоорондоо хэрэлдэхгүй амар болно доо
  • ganaa 2016-05-10 05:55:07
    МОАХ хүнээ татчихвал огцорлоо
  • зочин 2016-05-10 05:55:00
    Баянсэлэнгэ авгайг хурдан гаргаарай
  • Булган  2016-05-10 04:39:01
    Сайханбилэг ерөнхий сайдын суудлаа алдах вий гэхээс айж үхэх гэж байгаа биз Угаасаа эрх мэдэл албан тушаалын төлөө амьдарч байгаа хүмүүс юм чинь МАНАН
  • nomin 2016-05-10 03:49:43
    saihanbileg surug hvchneesee aij horoo hutgaj uuruu nuraagd dra dahiad hor nairuulj zagsaa awarsan neg zvvh geel. shal hudlaa hiij chadah um bdg um uu hulgaich...
  • МАРАЛ 2016-05-10 03:33:56
    САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ҮЕД БИД ӨРӨНД ИХ ДАРАГДСАНААРАА ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙГАА Ш ДЭЭ ЭНЭНД ЕР НЬ АРД ТҮМНЭЭ ГЭХ СЭТГЭЛ ЗҮРХ БАЙХГҮЙ
  • Гүндэг 2016-05-10 02:27:43
    Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхт хугацаа нь дуусахаас өмнө засагаа өөрийн хүмүүсээр дүүргэх гэсэн бодол байгаад байна шүү.
  • Лүндэг  2016-05-10 02:25:44
    Ерөнхий сайд хэвээрээ байхын тулд бүх л аргыг сүвэгчилж байна. Улаанбурхан өвчнөөс болж эндсэн тэр олон нярайн хариуцлагыг Е.Сайд ЗГазар хүлээх ёстой.
  • ГООЛИНГОО 2016-05-10 02:18:18
    Цэцэрлэг олдохгүй харах хүнгүй хүүхдүүд гэртээ түлэгдэж, тэтэгвэр нь нэмэгдэхгүй хөгшид хар цай ууж цалин хүрэлцэхгүй залуус хоногийн хоолоо залгуулж явна.
  • чандага  2016-05-10 02:15:18
    авилга авч баяжчаад мМОНГОЛЫН ихэнх дансыг хувааж идчээд сонгууль дөхөхөөр ЗАСГАА биш НАМАА аврах төлөвлөгөө хэрэгжүүлж бгаа биздээ чи муу хэлэх үггүй амьтан ми...
  • гэгээ 2016-05-10 02:10:46
    намуудийн амаар бус өөрийн эрхийн хүрээнд сайда томилон ажилаа үргэлжилүүлсэн дээр байх хоёр гуравхан сар үлдээд байхад тэгж улсаар тоглоод яахав
  • хулан 2016-05-10 02:10:24
    буруу төлөвлөгөөгөө л сайн боловсруулна даа тэрэндээ гаршчихсан гэж яанаа муусайн олиргархи та сувгаа бүү солиорой гэдэг шиг та саналаа бүү өгөөрэй
  • Сэтгүүлч Б 2016-05-10 02:09:04
    Сайханбилэг үнэндээ Мууханбилэг өөрийн гараар сүйтгэсэн эх орон төр засгаа сонгууль дөхөөд ирхээр аврана туслана ч гэх шиг боролдойн цаг дууссан шүү Сайдаа.......
  • saidad 2016-05-10 02:03:11
    erhiihee daguu hunee tomilj ajlaa ya.uulsan deer namuudiin amaar ulsaa togluulaad yahab
  • ТАНХАЙ ЗАЛУУ  2016-05-10 02:02:29
    ЧИНИЙ ЗАСГАА АВРАН ГЭДЭГ ХУДАЛАА ЭНЭ МОХГОЛИЙНХОО ЭД БАЯЛГИЙГ ГАДНИЙХАНД ЗАРААД ДУУСАЖ БАЙГАА БИЗДЭЭ ЗАРСАН ХУВЬ АА АРД ИРГЭДЭЭ ӨГӨХГҮЙ ӨӨРИЙНХӨӨ
  • зочин 2016-05-10 01:32:02
    AH-iig demjij gargaxiig MONGOLIIN ARD TUMEN SHAARDAJ BNA.MONGOLZUUD 2016 ONII SONGUULIAR AH-G DEMJIX BNO. MAH-IIG 2016 ONII SONGUULIAR TER MELXII ENXBOLD. KOMMU...
    • зочин 2016-05-10 04:40:49
      Тэгээд монголыг хятадын хараат болгох нь уу, Монголчууд даанч АН-ыг сонгохгүй болсон доо, маанагаа
    • Болд 2016-05-10 01:53:37
      Энэ ямар мэдрэл хүүр вэ АН-г дэмжиж гарга нтр эх орноос чинь чиний халаас наас чинь мөнгийг чинь шааж байхад энэ яаг сэтгэл мэдрэлийн өвчтэй нөхөр байна
    • Болд 2016-05-10 01:53:14
      Энэ ямар мэдрэл хүүр вэ АН-г дэмжиж гарга нтр эх орноос чинь чиний халаас наас чинь мөнгийг чинь шааж байхад энэ яаг сэтгэл мэдрэлийн өвчтэй нөхөр байна
    • Чандага  2016-05-10 01:38:14
      хуц чи чи өөрөө дэмжээд гарга мэдвүү Төрд ямарч хэрэггүй хог новш гэдгээ харуулсан луйварчид МРНГОЛЫГ МИНЬ мөлжигчид