Сонгуульд 17 мянган иргэн санал өгөх боломжгүй байна
Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр болох УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон. Уг хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж амжаагүй 17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болжээ.

Жил бүр шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өмнө нь хуучин хорооноосоо хасалт хийлгэж нүүж очсон хороондоо бүртгүүлдэг байсан бол шинэ хуульд иргэний шилжилтийг нэг талд нь бүртгэдэг байхаар тусгажээ. Одоогоор Иргэний бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжигдээд байгаа аж.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан ба урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах хэрэгтэй юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД 2016-05-10 07:44:25
    НЭГ МЭДЭХЭД Л ЭДГЭЭР ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ Ч МЭДЭЛГҮЙ БҮГД СОНГУУЛЬДАА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООД САНАЛАА ӨГЧИХСӨН БАЙНА ТЭДНИЙ ӨМНӨӨС МАНАН САНАЛ ӨГЧ ГАРАХ АРГАА ХАЙЖ БАЙНА
  • зочин 2016-05-10 01:35:04
    Хуучин хаяган дээрээ очоод л өгчихнө биз дээ. Үнэхээр сонголтоо хийе гэж байгаа бол сэтгэлийн чин зориг л мэдэх хэрэг дээ.