Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: "Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт зөвлөгөөн Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. Зөвлөгөөнд ЭМСЯ, НЗДТГ, НЭМГ, СЭМҮТ, НХГБХГ, НЦГ, НБГ, Монголын ХЭҮТ, UNICEF болон бусад холбогдох байгууллагууд оролцоно.

09:00 цагт: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Инновацийн зөвлөл хамтран “НОГООН ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ-2016” үзэсгэлэн зөвлөгөөнийг 5-р сарын 10-11-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.
5 дугаар сарын 10-ны 10:00-18:00 цагийн хооронд, 5 дугаар сарын 11-ны 10:00-18:00 цагийн хооронд “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭН, 5 дугаар сарын 10-ны 9:00-18:00 цагт “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ЗӨВЛӨГӨӨН тус тус болно.

10:00 цагт: Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээн авах ёслол болно.

11:00 цагт: АНУ-ын Чикагогийн их сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Профессор, доктор Жэймс Робинсон /James Robinson/ “Байгууллагууд яагаад чухал вэ?- Тогтвортой хөгжилд байгууллагын засаглалын гүйцэтгэх үүрэг”/ “Why institutions matter: The role of institutional governance for sutainable development”/ сэдвээр лекц уншина. Лекц МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл нийтийн цагаан байрны сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах “Гэгээ-9” СӨХ-өөс “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ыг дахин төлөвлөлтийн талаар оршин суугчдын дунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: Дотоодын цэргийн 084-р ангийг “Байлдааны гавъяаны одонгоор шагнах ёслолын ажиллагаа болно. Үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БХЯ-ны сайд Ц.Цолмон, УИХ-ын АБГББХ-ны дарга М,Сономпил, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон албаны бусад хүмүүс оролцоно. Жич: 084-р анги Их засаг ОУИС-ын зүүн хойд талд байрладаг.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг тохиолдуулан хандивын тоглолт зохион байгуулж орлогыг хорт хавдраар өвчилсөн сувилагчдын эмчилгээнд зарцуулах талаар мэдээлэл хийнэ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.