Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг  дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, улс хоорондын шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Ц. Даваасүрэн, Д. Дэмбэрэл, С. Баярцогт нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хургаалт явуулсныг гишүүдийн олонх  дэмжлээ.

Улсын Их Хурлын гишүүн С. Баярцогт шуудангийн илгээмжийн татвар Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулиар тэг хувьтай байгаа бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар арван хувийн татвартай байгааг тэглэх юм гээд, иргэд ном, эм, хэрэглэж байсан хувцас, компьютер дөрвийг илгээмжээр явуулдаг. Тэдгээр дээр нэмээд зөөврийн компьютерийг нэмж татвараас чөлөөлье гэсэн санал гаргасныг хэлэлцээд үнийн дүнг нэмж, оруулах давтамжийг харгалзан төсөлд тусгах саналыг дэмжиж төслийг нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.