“Хас” банкны ажилтан үйлчлүүлэгчдээ хоногийн зээл авахыг зөвлөдөг байжээ
Хоногийн зээл нэртэй луйвар газар авч, энэ нь даамжирсаар гэмт хэргийн гаралтад нөлөөлж байгаа  талаар   хуульчид мэдээлэх болсон. Хоногийн зээл олгодог мөнгө хүүлэгч нар худалдаа эрхэлж буй жижиг гарын наймаачдыг байгаа болгодог  бөгөөд тэдэнд маш бага  мөнгөөр зээл санал болгож өөртөө итгүүлснээр цааш үргэлжилдэг байна. 
Харин зээл авсныхаа маргаашаас иргэд зээлийн хүү, өдрийн тушаах төлбөртөө дарлуулсаар эцэст нь дахин нэг зээл авч, өрийн сүлжээнд ордог байна. Ингээд өр зээлээ төлж чадахгүй болсон иргэд элдэв төрлийн гэмт хэрэг үйлдэж зарим нь амиа  хорлох замыг сонгодог болсон байна. Ингэж өрийн дарамтад орж хохирсон 100 гаруй иргэн холбоо  хүртэл байгуулаад амжжээ. 
    
Солонгос кинон дээрээс л хардаг байсан зэрлэг балмад мөнгө хүүлэгчид  манайд  БНСУ, БНХАУ-ын иргэд оруулж ирсэн талаар учир мэдэх хүмүүс хэлж байна. 

Хоногийн зээлийн хувьд иргэдэд нэг сарын хугацаатай нэг сая төгрөг зээлүүлээд үүнийгээ ажлын 22 хоногт өдөр бүр 50 мянган төгрөг авсаар дуусгахаар гэрээ байгуулдаг байна. Харин иргэд нэг өдөр амраад мөнгө өгч чадахгүйд хүрвэл маргааш өдөр нь хоёр нугалагдаж бодогддог байна. Ингэж явсаар эцэст нь дааж давшгүй их мөнгө төлөх шаардлага тулгардаг аж. Харин төлж чадахгүй бол гэр орноо хүртэл алддаг байна. Анх дөрвөн сая төгрөгийг мөнгө хүүлэгчдээс зээлээд эцэст нь хоёр өрөө байраа алдсан иргэн ч байна. 

Зээлэх мөнгөний хэмжээнээсээ шалтгаалаад хүү нь өөр өөр байдаг юм байна. Тухайлбал "200 мянгаас дээш хэмжээний мөнгө зээлэхэд хүү нь 10 хувь, харин түүнээс бага хэмжээгээр зээлбэл 20 хувийн хүү төлдөг юм байна.
Зээл олгохдоо гэрээгээ байгуулж гарын үсгээ зураад нотариатаар батлуулаад л болчихдог юм аж. Xapин зээлээ буцаан төлөх хугацаа нь долоогоос 14 хоногт багтдаг. Хугацаа хэтэрсэн долоо хоног тутамд дахин 10 хувийн хүү төлнө. Гэхдээ гэрээнд анх тусгасан хүүгийнхээ хэмжээгээр гэж ойлгож болно. Хэрэв та 20 хувийн хүүтэй мөнгө зээлсэн бол тэр хэмжээгээрээ хүүгээ давхар төлнө гэсэн үг. Хаана ч байхгүй шуурхай үйлчилгээ, өндөр хүүтэй гэрээний нөхцөл нэг иймэрхүү. Нэгэнт гэрээ байгуулчихсан, гарын үсгээ зурчихсан болохоор өнөөх айхтар гэрээний нөхцөлөөр багагүй хэмжээний мөнгийг зээлийн хүүд өгч таны гарт орсон шигээ богинохон хугацаанд мөнгө хүүлэгчийн гарт буцаад очно.

Зээл чөлөөлүүлэх үйлчилгээ ч дээрхтэй нэгэн адил. Зээлээ чөлөөлүүлснээр багахан ч гэсэн хугацаа хожиж байгаа хэрэг боловч эргээд илүү айхтар гэрээний нөхцөлтэй мөнгө хүүлэгчид өртэй болж байгаа хэрэг. Зээлээ төлж чадахгүй бол асар богино хугацаанд их хэмжээний өртэй болж барьцаа хөрөнгөө ч алдах эрсдэлтэй. Иймэрхүү янзаар мөнгө хүүлэгчид өр зээлийн дарамтад амьдардаг иргэдийн хөлс хүчийг мөлжиж хөлждөг. Хэрвээ та мөнгө хүүлэгчээс таван сая төгрөг зээллээ гэж үзэхэд долоо хоногийн дотор зөвхөн хүүндээ л 500 мянган төгрөг төлнө.

Хугацаандаа хүүгээ төлж чадахгүй бол хүү нь нэг дахин нэмэгдэнэ. Энэ мэтээр явсаар таны төлөх мөнгө улам л ихсэж ганцхан сарын дотор зөвхөн хүүндээ л гэхэд хоёр сая төгрөг төлнө. Үндсэн зээлээ нэмэхээр долоон сая төгрөг. Хэрвээ энэ хугацаанд зээлээ төлж чадахгүй бол гэрээнд заасан хугацааны дагуу таны барьцаа хөрөнгө мөнгө хүүлэгчийнх болно гэсэн үг. Энэ мэтээр өрийн дарамтад амьдрахыг хүсэхгүй иргэд сүүлдээ өнөөх барьцаа хөрөнгөө зараад ч болов өрийг нь төлөхөөс өөр аргагүй болно.

Харамсалтай нь уг луйврын гэж хэлж болохоор бизнесийг  нэр бүхий манай томоохон банкнуудын нэг болох “Хас”  банкны  ажилтан өөгшүүлэн дэмжиж байсан тухай ноцтой мэдээлэл цацагдсан. Тодруулбал Хас банкны Хар хорин тооцооны төвийн өргөтгөлийн ажилтан тус банкнаас зээл авсан иргэдэд хоногийн зээлийг нууцаар санал болгож, зөвлөгөө өгдөг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. 

Ингээд “Хас” банкнаас энэхүү луйврын бизнест байгууллага ямар ч хамаагүй хэмээн мэдэгдээд ганцхан ажилтан буруутай гэлээ. Гэвч Хас банкныхан ажилтнаа ийн бохир луйврын бизнесийг үйлчлүүлэгч нарт санал болгож байгааг ТББ-ынхныг олж, илрүүлтэл мэдээгүй явж байжээ. Энэ нь тус банкийг хэрхэн хяналт шалгалтгүй, үйлчлүүлэгчээ эрсдэлд оруулахад бэлэн ажилладагийг харууллаа.  Магадгүй тус банкны ажилтны энэхүү хууль бус үйлдлийг илрүүлээгүй бол одоо хэр нь үйлчлүүлэгчдээ өдрийн зээл нэртэй луйврыг ухуулан сурталчилж,  хохироох байсныг таах аргагүй. 

Иймд Хас банкныхан дотоод хяналт шалгалтаа сайжруулахгүй бол тус банкинд итгэж үйлчлүүлдэг, мөнгөө хадгалуулсан иргэдийн итгэл алдарч, нэг л мэдэхэд нүүр буруулж мэдэхээр байна.


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-12 01:13:06
    Хас банк мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй дэ ядаж хажууд нь хамт суудж байгаа эдийг засагчид гэж хүмүүс байгаа шүү дэ ганцаараа суудаг хүн байсан ч камертай шүү дэ ...
  • BABAT 2016-05-11 09:01:05
    HASIIG ARCHIJ HAYAH HEREGTEI oriin bichgiig sain erchuud bolon zeeldegchid shatagaasaa
  • Zochin 2016-05-11 01:48:00
    Irged mungu huutei zeeluuehiig bolih l yostoi
  • Teneg tur 2016-05-10 16:24:32
    Yanaa uls tor gej baina uu? Mongol shig bank ni mungu khuulegch bolson oron khovor do. Ard tumenee ingej doroituulakh ch gej Dee. Unekheer kharamsaltai bn.
  • Хасын ажилтан 2016-05-10 14:08:52
    Хас ч угаасаа явцгүй болсон шдээ удахгүй арчигдах байх
  • Has bank huuhdiig yalgavarladag 2016-05-10 11:42:47
    Has bank 5 sayas doosh huuhdiin hadgalamjind baga huu tulj, Huuhdiig bayan yadugaar ni yalgavarlaj baigaag shalgah gazar bnu? Ene chin Undsen huuli zurchij baig...
  • Зочин 2016-05-10 11:35:13
    Хас банкныхан луйварчид шүүдээ.Хадгаламжийн хугацааг будилуулж дундаас нь мөнгө иддэг эрээ цээрээ алдсан хулгайчууд.Ялангуяа 1-р эмнэлгийн зүүн талын салбарынха...
  • зочин 2016-05-10 11:17:12
    Ө хөөрхий. ХАС ингэж тартагтаа тулсан хэрэг үү? Хяналт шалгалт байдаггүй ээ. Уг нь энэ банкинд тун их итгэж явсан юмсан
  • zaxiin tureeslegch 2016-05-10 08:33:02
    10 xuviin xuutei zeel avdag baisan xyniig 2.5~3 xuviin xuutei avdag bolgoson ni tegeed luivar uu. Tur zasag, neree bodson tom gazruudiig bodvol zuv zuil xiijee
  • Zul 2016-05-10 07:42:58
    Ymarch sanhuugiin naad zahiin medleggui irged uursduu .Ymar tataj huchleed munguu uguud yvuulvuu gej hemjeegee medehgui husel shunaltai ni diilenh ni baidag .
  • Батархүү 2016-05-10 07:30:18
    Хас банкны ажилтанууд энэ мөнгө өндөр хүүтэй зээлэх ажиллагаа хэдэн жилийн өмнө байсан би авч байлаа
  • Sankhuuch 2016-05-10 06:27:35
    Ugaasaa Khas bank luivriin banks sdee. Ene zokhion baiguulalttai gemt khereg fedeg oilgomjtoi sdee
  • санхүүч 2016-05-10 05:33:48
    иргэд жаахан ч гэсэн санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй. Өнөөдрийн асуудлаа шийдлээ гэж бодоод маргааш ямар асуудалд орохо огт тооцож үзэхгүй бгаад байх шиг...
  • Dada 2016-05-10 05:33:19
    Yamar teneguud ni sariin 50% huutei mungu zeeldeg bnaa
  • быйб 2016-05-10 03:47:52
    Ичиг ИЧиг бизнес хийж чадахгүй луйвар хийдэг банк юм байна .
  • Банкныхан ёс зүйтэй баймаар 2016-05-10 02:39:14
    Нэг хүнд хэргийг тохоод өнгөрдөг балиар арга ерөөсөө бүх салбарт шингэжээ. Энэ Банк чинь тэгээд санхүүгийн бүтээгдэхүүнээ баталж гаргадаг захиралгүй юм уу?
  • Зугээр л хориг 2016-05-10 01:23:22
    Зугээр л хориглох хэрэгтэй. Монгоо алдвал хохь нь
  • 321313 2016-05-10 01:18:00
    "өрийн дарамтад орж хохирсон" гэнэ үү. Хэмжээгээ мэдэхгүй мөнгө зээлэх дуртай, зээлсэн хойноо өгөхгүй, зээлсэн хүнээ, банкаа элдвэрээр хэлнэ, хохирогч болно. ...
  • Ичдэггүй новшнууд 2016-05-10 00:38:18
    Банкны ганцхан ажилтанд бүх бурууг чихээд өнгөрдөг ичдэггүй хөгийн амьтад вэ. Санхүүгийн бүтээгдэхүүн гаргаад тэрийг нь ажилтан хэрэгжүүдээд буруутаж болох уу??...