Аугаа их ялалт Монголын ард түмэнд ч хамаатай
Оросын ард түмэн өчигдөр фашистын Германыг бут цохисны ялалтын 71 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Дайны хүнд бэрхийг бие сэтгэлээрээ туулсан ард түмэн л ялалтын үнэ цэнийг мэдэх билээ. Тэр ч утгаараа аугаа эх орны дайны их ялалтыг хот тосгоноороо сүр дуулиантайгаар тэмдэглэх нь зүйн хэрэг.
 
Тэртээ 1941 оны зургадугаар сарын 22 -ны үүрээр эхэлсэн дайны галд дэлхий 50 сая хүнээ алдсаны 20 сая нь ЗХУ-ын иргэд байдаг. Тэгэхээр аугаа эх орны дайн зөвхөн Зөвлөлтийнх бус дэлхийг хамарсан хоёр дахь дайн байсан учраас Дэлхийн II дайн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
 
Энэ дайн бидэнд ч хамаатай. Дайны гал дүрэлзсэн эхний өдрөөс талын Монголын малчин ардууд Оросын баатарлаг ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамгийн ойр байж, фронтоос ирсэн нааштай мэдээ бүхнийг чих тавин чагнаж, “Бүхнийг фронтод” уриан дор үстэй дээл, дулаан бээлийнээс авахуулаад шилдэг сайн агт морьдоо түм түмээр нь илгээж байсан юм.

Монголын ард түмний хөрөнгөөр бүтээгдсэн “Хувьсгалт Монгол танк”- ын цуваа, “ Монгол Ард” нисэх онгоцны экскадрель Берлиныг чөлөөлсөн түүхтэй. Хүнд бэрх цагт хамт байсан Монголын ард түмний сэтгэл шингэсэн тусламжийг оросууд өдгөө ч мартаагүйн жишээ болгож, түүхийн хуудаснаа шарлаж үлдсэн нэгэн үйл явдлын Аугаа их ялалтын баярын бэлэг болгож өгүүлье.
 
Алтайн хязгаарын нийслэл Барнаул хотын төвд Лениний өргөн чөлөөнд Баруун Монголын нэгэн алдартай хүн Лувсан (Манхан сумын иргэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар) гуайд зориулсан зурагт хуудас байрлуулжээ. Тэрээр 17 настай байхдаа 1942 оны есдүгээр сарын 17-нд 1200 тэмээ ачаа бүхий жингийн цувааг удирдан Ховдоос гарч хүнд бэрхшээлийг туулсаар Бийскт хүргэж өгөөд 1943 оны тавдугаар сарын 5-нд нутагтаа очсон гэдэг. Уулын голуудыг гатлах, ялангуяа Чиг-Давааг (Чике-Таман хэмээн одоо нэрлэгддэг боловч монголоор Чиг-Даваа гэсэн үг) давах хамгийн хэцүү байжээ. Уулын мөстсөн налуу хажуу тэмээнд явахад маш төвөгтэй байсан тухайгаа Хөдөлмөрийн баатар буурал маань хожим дурссан байдаг.
 
Түүний дурсамжид Тэмээний хөлнөөс цус гарч, явах аргагүйд хүрнэ. Тэмээг хазгай газар хальтирахаас хамгаалж жинчид тэмээндээ “гутал” бодож олжээ. Хөлийг нь хонины нэхий, эсгий, даавуугаар ороож, галоош өмсүүлдэг байв. Жингийн цуваа урагшлах ямар ч аргагүй, таг зогсох үе ч гарна. Тэр үед тэмээнийхээ хөл доор өөрсдийн дээл, цуваа тавих, тэрчлэн модны мөчир, хавтгай мод ивэх ч хэрэг гардаг байж. Фронт дээр тулалдаж байгаа цэргүүдэд ачааг нь хурдан хүргэхийн тулд шөнө дунд цуваагаа түр зогсоон гал түлж, цай хоолоо хийж идэн нүдний хор гаргах төдий болоод ч морддог байлаа» хэмээгээд цааш нь “Оросын Алтай мужийнхан жинчдийг баяртайгаар угтан авч, дулаан байшиндаа оруулан, цай хоолоор дайлж цайлаад тэмээ малыгнь харж хамгаалж хоносон байна. Тэнд л жинчид гэрээс гараад анх удаа бүтэн нойртой хоносон аж. Жинчид ачаагаа Бийскт хурдан гэгч буулгаад, галт тэргэнд шилжүүлэн ачсанаар зорьсон хэргээ бүтээн сэтгэл нь амарсан гэдэг. Дулаан нэхий дээл, бээлий, борц болон бусад хүнсний бүтээгдэхүүн фронтыг зорин хөдлөв.
 
Дөнгөж 17-хон настайдаа эх орныхоо, эгэл ард түмнийхээ хүлээлгэсэн үүрэг даалгаврыг хүлээсэн Лувсан хүү болон хамт явсан жинчид нь ямар их хариуцлага хүлээж яваагаа бүгд ойлгодог байсан нь зам зуурын бэрхшээлийг ажралгүй туулахад сэтгэлийн тэнхээ болж байжээ. Монголчуудын энэхүү бэлэг олон хүнд тус болсон, мэдээж заримынх нь амийг нь ч аварсан байж таарна. Монголын нэхий дээл, хатуужил тэвчээртэй, цасан доороос ч хоолоо олоод идчихдэг сэргэлэн зантай намхан монгол морьдыг ахмад дайчид эдүгээч хайрлан дурссаар.

Цаг хугацаа улирч, хүний ой ухаанаас олон зүйл арчигдан замхрах ч хүнд хэцүү цагт Орос улсад тусалсан Монголын ард түмний тусыг хэзээ ч мартах учиргүй билээ.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • army 2016-05-13 15:28:02
    het tuilshirj blohgui e
  • heintz 2016-05-10 14:04:20
    zig heil, zig heil, zig heil
  • уншигч 2016-05-10 07:45:15
    Бидэнд тийм их хамаатай юм уу. Дайны хүнд үеүдэд байдгаа л өгсөн дөг. Тэгээд энэ нь бидэнд хамаатай, бид мартах учиргүй гэж яриад байх хэрэг байна уу.
  • songogch 2016-05-10 03:33:21
    tsaad hulamsuud chin medej bna uu?ene talar bid end yariad baidag