Баянхонгор аймаг ойн зурвасаа услах хиймэл нууртай болжээ
Баянхонгор аймгийн төвийг тойрсон ойн зурвасыг услах зориулалтаар хиймэл нуур үүсгэж, уг нуурыг усаар дүүргэх ажлыг өнгөрөгч долоо хоногоос албан ёсоор эхлүүлжээ. Хиймэл нуурын усыг гуний худгаас татах ба 1300 тонн ус нөөцлөх боломжтой.

Нуурын усыг дүүрмэгц ойн зурвасыг усалж эхлэх ба усалгааг дуслаар шингээж өгөх зарчмаар хийнэ. Өнгөрсөн онд аймгийн төвийн баруун хойд хэсгээр 27 мянган модлог ургамлыг тус зурваст тарьсан байдаг. Дээрх модыг байнга арчлах, услах ажил хангалттай хийгдэхгүй байснаас ургалт төдийлөн сайнгүй байгаа аж.

Тиймээс тус ойн зурваст услалтын системийг төрийн өмчит орон нутгийн Хот тохижилт үйлчилгээ, Чандмань-Баянхонгор зэрэг аж ахуйн нэгжүүдийн тусламжтайгаар үндсэн өртгөөс хоёр дахин бага үнээр буюу 200 гаруй сая төгрөгөөр байгуулаад байгаа аж.

Баянхонгор аймагт элсний нүүдэл нүүрлээд байгаа нь орон нутгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Улмаар мод тарьж услалтын системийг шийдвэрлэж өгснөөр уг гамшгаас сэргийлэх боломжтой болж байна хэмээн услалтын системийг хийсэн инженерүүд хэлж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.