Гурван жил ашигласан автомашины импортын татварыг тэглэнэ
Монгол Улс, Япон Улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу  Монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон байна.

Түүнчлэн автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ.Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын татвар зургаадугаар сарын 7-ноос байхгүй болох юм.  Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ. Тэгэхээр дээр дурдсан хувь хэмжээгээр Япон машины үнэ хямдрах боломжтойг ч мөн албаныхан хэлж байв.

Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнээ хөнгөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа аж.  Монгол-Японы худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар буюу монголын нийт худалдны 3-4 хувийг эзэлдэг. Энэ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • time 2016-05-11 03:04:17
    boljdee
    202.126.91.99
    Мэдэгдсэн Хариулах
  • songogch 2016-05-10 03:35:33
    10 s deesh jul bolson mashinig oruulahgui baij bolohgui yu?!
    139.5.217.27
    Мэдэгдсэн Хариулах