Ховдын нисэх буудал том онгоц хүлээн авах хүчин чадалгүй байсан уу
Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарч, зорчин явсан иргэдийг цочролд оруулсан. Албаныхан нислэг хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед хурдан дээр чиглэл алдсаны улмаас саатал үүссэн гэсэн тайлбар өгөөд байгаа юм. Тэгвэл иргэдийн зүгээс Ховдын нислэгт явж байсан “Боинг-737” онгоц нисэх буух зурвасаас гарсан, хөөх буух зурвас цөмөрсөн. Ховдын нисэх буудал том онгоц хүлээн авах хүчин чадалгүй байсан тухай шүүмжлэл гараад байгаа юм.

Энэхүү онгоцыг Ирланд улсын "Macquire" компаниас 2002 онд нэг сарын 200-230 мянган ам.долларын түрээс төлөн ашигладаг байна.  Мөн үүнээс гадна техникийн эрсдэлийн зардалд сар тутамд 100-150 мянган ам.доллар төлдөг аж.

Тэгвэл онгоцны гэмтэлтэй холбогдуулан Зам, тээврийн сайд М.Зоригт “Ховдоос Улаанбаатар руу нисэх гэж байсан онгоц явгалах үедээ хөөрөх буух зурвасын хүрээ рүү онгоцны дугуй орсон байна. Аль ч аэродромын явгалах зурвас 3 метрийн хүрээтэй байдаг. Энэ хүрээ нь зурвасаа бодвол нимгэн хучилттай, шороо тоосноос хамгаалах зориулалттай юм. Онгоцны дугуй энэ нимгэн хүрээ рүү орсноос зурвасын хүрээ 7 метр орчим цуурсан. Одоогоор ИНЕГ, Нислэгийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Дүгнэлт 2-3 сарын дараа гарах учраас одоо энэнээс, тэрнээс боллоо гэж хэлэх боломжгүй юм.Нисэх буудлын хөөрөх буух зурвасын тухайд том онгоц хөөрөх буухад ямар ч асуудалгүй.  Олон нийтэд хандаж хэлэхэд нийгмийн, олон нийтийн цахим сүлжээгээр явж байгаа ташаа мэдээлэлд бодитой хандмаар байна.  Дахин хэлье, шинжлэн шалгах ажил үргэлжилж байгаа учраас урьдчилан ямар нэг таамаг дэвшүүлж, улстөржүүлмээргүй байна” гэсэн тайлбар өгчээ.
 

П.УНДРАМ
Оллоо.мн  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би Монгол хүн 2016-05-23 02:34:56
    Ховдын аэродром том оврын онгоц хүлээж авах нөхцөлийг бүрдүүлээгүй байхад улс төрийн ийм шийдвэр гаргаж онгоц нисгэсэн нь буруу.
    • Бич бас Монгол 2016-05-23 02:39:16
      Улс төрийн шийдвэр гэдэг нь сонгууль дөхсөн болохоор ингэж хэлж байгаа юм шүү
  • irgen 2016-05-10 00:57:35
    tom ongots buuh zoriulaltaar ochnoon horongoor bariulaa biz de. Getel bas zuzaanaas ni humslaad aspaltiig ni masl shig turhchihsan yum u haashaa yum.
  • ХОВДООС 2016-05-10 00:00:43
    БОЛОХГУЙ ШУУ ДЭЭ ХОВДЫН НИСЭХ БУУДАЛ ЖИЖИГ ОНГОЦОНД Л ТААРСАН ТОМ ОНГОЦ ХУЛЭЭЖ АВЧ ЧАДАХГУЙ!!!! ХУНИЙ АМЬ НАС, ЭРУУЛ МЭНДЭЭР БИТГИЙ ТОГЛОЦГОО!!!! ОНГОЦ ЭВДЭРСЭН...
  • donoi 2016-05-09 12:14:53
    Zorigt aviatsiig medne gej yu baihavdee haluun budaa buruu doloovol hetsuu shuu zurvas ni tohirohgui bndaa tend An -24 t l zoriulj barisan zurvas
  • Сүхбаатар 2016-05-09 09:38:15
    Ардчилсан дээрэмчид ажлаа өгөх болохоороо хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа биз. Одоо сарын дараа бүгдээрээ Гарвардад сурна гээд зугатаагаад алга болно.