МАН “Жагсаалтын 28”-ыг хэрхэх талаар байр сууриа илэрхийллээ
УИХ дахь  АН-ын бүлэг “Жагсаалтын 28”-ыг хот, хөдөөд тэнцүү хуваарилах дээр санал нэгдсэн. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар саналаа нэгтгэсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан байдаг. Жагсаалтын 28 мандатын  20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хуваарилах гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байна. Гэхдээ бид буулт хийж болох юм.  Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна. Тэгэхээр 16-18 мандат хөдөөд 10-12 мандат хотод хуваарилах ёстой гэж ярьж болох юм”  гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.