Б.Гарамгайбаатар: 10-аад аймгийн мандат нэмэгдэх байх
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар  Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд асуудлыг хэлэлцээд жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд тэгш хуваарилж  өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.  Тодруулбал, хотод 14 мандат, хөдөөд 14 мандат байх нь хамгийн оновчтой хувилбар гэж үзжээ.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “ Өмнө нь жагсаалтын 28 гишүүнийг сонгохдоо үндсэндээ Монгол Улсын нэг тойрог гээд нийт ард иргэдээс санал авсан гишүүд байсан гэж АН үзсэн. Тиймээс энэхүү хувилбарыг хадгалаад 14, 14 гэсэн тэнцвэртэй хувилбарыг сонголоо. Энэхүү хувилбар нь хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй уялдсан хувилбар юм. 10-аад аймгийн мандат нэмэгдэх байх. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаад тогтоолоо албажуулаад оруулж ирсэн тохиолдолд намууд тухайн хувилбар дээр ажиллана” гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.