Харцагууд хоёр жил дараалан аварга боллоо
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй 2015-2016 оны Үндэсний аваргаар АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА баг тодорлоо.
 
Үндэсний Аваргын төлөөх цувралын зургаа дах тоглолт Д.Содномзундуй агсны нэрэмжит Хандгайт дахь Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордонд өчигдөр болж АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА баг аваргын цомоо хамгаалж цувралыг 4:2 дуусгаж лигийн хоёр дахь аварга авлаа.

Финалын цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тус багийн тамирчин, ОУХМ Б.Одбаяр шалгарлаа. Тэрээр өчигдөр мэргэжлийн лигийн сүүлийн тоглолтоо хийж, албан ёсоор зодог тайлсан юм.Улирлын финалын легионер MVP-гээр Альянс Тех Харцага багийн холбон тоглогч Карл Блейр тодорлоо.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.