Инновацийг дэлгэрүүлэх долоо хоног эхэллээ
Нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ.

Тус арга хэмжээг БСШУЯ, ШУТИС, НЗДТГ, Аж үйлдвэрийн яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын Инновацийн холбоо, МХАҮТ, Монголын технологийн холбоо хамтран энэ сарын 11-17-нд зохион байгуулах юм. 

Энэхүү инновацийн 7 хоногийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр БСШУЯ-нд болж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

БСШУ-ны сайд Мэдлэгийн нийгэм ирж байгааг сануулж,  улс орны байгалийн нөөц баялгаас илүүтэй үндэсний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тухай их ярьдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны паро байгуулж, их дууд сургуулийн дэргэд судалгааны лабораториуд байгуулж амжсан. Одоогийн байдлаар дээрх лабораториудыг түшиглэсэн 30 гарааны компани байгуулагдаад байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Энэ мэтчилэн шинжлэх ухааны мэдлэгийг үр ашигтай хэрэглээ болгон хувиргахад чиглэсэн инновацийн үйл ажиллагаа  эрчимжиж байна. Манай орны хувьд шинжлэх ухаан-боловсрол-бизнесийн үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт-судалгаа -үйлдвэрлэлийг уялдуулах, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлж, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал шийдвэрлэх ач холбогдолтой болж байгааг эрдэмтэн судлаачид хэлж байна.

Инновацийн долоо хоногийн хүрээнд маргааш ШУТИС-ийн төв талбайд инновацийн өдөрлөг, үзэсгэлэн, лхагва гарагт Төрийн ордонд Инновацийн форум, пүрэв гарагт “Инноваци, энтрепренершипийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, баасан гарагт семинар, бямба гарагт соёлын арга хэмжээ, ням гарагт хаалтын ажиллагааг тус тус зохион байгуулах юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.