МАН-ын
Балдан-Очир ойрын өдрүүдэд намынхандаа тал засаад завгүй яваа гэнэ. Аргагүй. Өнгөрсөн сонгуулиас хойш Д.Балдан-Очирыг балаг тойроогүй.

УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн нь намын удирдлагатай холбоотой хэмээн өнөө хэр нь намдаа гомдож яваа нэгэн бол Д.Балдан-Очир. Тэр УИХ-ын 2012 оны сонгуульд өвдөг шороодсоноо олон янзаар тайлбарладаг. Нэгдүгээрт, тэр мөнгө тараагүй. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгаанд явж байсан хүмүүс нь урвасан. Тодруулбал,  Д.Балдан-Очир хөдөө сумаар уулзалт хийж яваад нэг газар амарч дугхийгээд сэртэл гэнэт тэнд байсан хүмүүс, машинууд алга болсон байж. Энэ талаараа тэрбээр “Санал хураахын өмнөхөн манай намынхан дотор “Наад Балдан-Очир чинь намын даргын эсрэг “Эсэргүү” хүн. Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн. Гаргаж болохгүй. Нөгөө намтайгаа блок болж ажиллаад гар” гэсэн даалгавар өгсөн байсан хэмээн гомдолложээ.  Түүний үгээр бол Д.Балдан-Очир намынхаа шоовдор хүү болж таарсан. Түүний үгээр бол намынхан нь Завханчууд ч түүнд итгэл хүлээлгэхийг хүссэнгүй.

Д.Балдан-Очирыг намын нөхөд нь УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө намын нөхөр Ш.Сайхансамбууг унагаж, Завханд нэрээ дэвшүүлсэн ч Д.Оюунхоролтой муудалцаж, шившгээ тарьсан жудаггүй эр хэмээх нь бий. Үүнийгээ батлах гэсэн шиг тэр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж, намаасаа хөөгдөх шахсан.

Угаасаа ч тус намын дүрэмд “Сонгуулийн үеэр намын нэр дэвшигчийн эсрэг мэдэгдэл хийсэн гишүүнийг намын гишүүнчлэлээс хасах”-аар заасан байдаг аж. Гэсэн ч мань хашир дээгүүр доогуур гүйсээр арайхийн намтайгаа үлдсэн. Тэр "Би хорин жил МАН-д зүтгэж байна, намайг энэ намаас гарна гэж горьдох хэрэггүй. Одоогоос хорин жилийн өмнө, Улсын Бага хуралд 27-хон настайдаа сонгогдож орж ирснийхээ дараа би өөрөө улс төрийнхөө сонголтоо өөрөө хийсэн. Миний үзэл баримтлал, миний улс төрийн сонголтыг хэн ч өөрчилж чадахгүй" хэмээн хийрхэх дуртай. Харин намын нөхөд түүнд одоо хэр нь эргэлзсэн хэвээр байгаа гэх юм билээ.

 “Монгол мал үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлсэн хэмээн цээжээ дэлдэн, хургачин хүүгийн дүрээр Завханд очсон ч түүнд сонгогчид 2012 онд итгэл хүлээлгээгүй.

Үнэндээ сүрэг хонь тууж очоод “санал өгөөч” гэсэн ч түүнд Завханчууд итгэл хүлээлгэхгүй нь тодорхой байв. Иймээс энэ удаагийн сонгууль өрсөлдөх виз олгох эсэх нь тодорхойгүй байна. Нэгээр үгээр намынхан нь түүнд итгэж чадахгүй байгаа юм.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Завханы завхай гөлөг ш дээ 2016-09-14 04:04:48
    Нээх худлаа ярьсан хачин пизда байгаан муу лалар. Хамт нэг юм хийж байсан хүний хувьд мэднэ. сайхан чихэн дээр цэцэг ургуулна шүү дээ. Арчаагүй гөлөг үхээсэй
  • zavhanii huu 2016-05-09 14:47:59
    ene yur ni l neeh yu shd er hunii shinjgui
  • зочин  2016-05-09 11:34:52
    угаасаа ийм худалч юм энд тэнд явдаг байсныг хүмүүс мэднэ дээ
  • Болдого 2016-05-09 09:06:18
    Сумын засаг даргын орлогч байхад л хаваасаг
  • 111 2016-05-09 08:53:12
    Балдан-Очир угаасаа л худалч шүү дээ