“Эрүүл, ногоон Улаанбаатарын төлөө” уриан дор Сакура төглийг байгуулна
ХААН Банкнаас хэрэгжүүлж буй байгаль орчин, нийгэмд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн (ТоС) хөтөлбөрийн хүрээнд ногоон орчин бий болгох санал санаачлагыг дэмжин ажилладаг билээ.
 
Энэ удаа Монголын ууган хувийн сургуулиудын нэг “Сакура” бүрэн дунд сургуулийн сурагчид, багш, эцэг эхчүүдийн санаачлагаар "Эрүүл, Ногоон Улаанбаатарын төлөө" уриан дор зохион байгуулж буй “Сакура төгөл” байгуулах аяныг санхүүжүүлж байна.  
 
Ривер Гарден, Маршал таун хотхоны зэргэлдээ байрлах "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байгуулах"Сакура модны төгөл" төслийн нэг хэсэг нь ”Сакура дугуйн аян” бөгөөд 5-р сарын 6-ны өдөр 6-12-р ангийн 60 гаруй сурагч, багш нар Цонжинболдогоос Тэрэлж хүртэлх 150 км замыг дугуйгаар аялалаа.  

 




Тус сургуулийн нийт сурагчид, эцэг эх, багш нар, мөн ивээн тэтгэгч байгууллагуудаас тус сайн үйлсийн аянд нийт 15 сая төгрөг хандивласан байна. Идэвхтэй эрүүл амьдралын хэв маяг, ногоон орчинг уриалсан энэхүү төслийн “Ерѳнхий ивээн тэтгэгч”-ээр нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банк ажиллаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сакура модны төгөл байгуулах ажлыг санхүүжүүлж, ногоон орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
 
Эрүүл ногоон амьдралыг уриалан мод тарьж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа тус сургуулийн хамт олон сурагчдынхаа нийгэмд тустай хѳдѳлмѳрийг бүх нийтэд нээлттэй цэцэрлэг байгуулах гэсэн үйл ажиллагаагаар гараагаа эхэлж, цаашид жил бүр улам өргөжүүлэхээр төлөвлөж байна.  

 
Бусдад түгээх
  • gplus