Г.Болдбаатар дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд манай 13 тамирчин зодоглож нэг алт, нэг хүрэл, хоёр тав, нэг долдугаар байр эзэлсэн амжилттай оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр зургаадугаар байрт шалгарлаа. 

Тэмцээний эхний өдөр С хэсгийг тэргүүлэн барилдсан  МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт Ливаны бөх Дамьен Зиадетай барилдаж торгуулиар, хоёрдугаар тойрогт  ОХУ-ын бөх  Роберт Мшвидобадзыг вазари үнэлгээгээр ялсан. Хэсгийн аваргын төлөө Их Британийн бөхийг вазари, шигшээ барилдаанд Узбекстан, Японы бөхийг ялж аваргын алтан медалийг хүртлээ. Ингэснээр манай бөх 500 оноо авч, өөрийн жингээ тэргүүлэх болзлыг хангаж чадлаа. 

Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд МУГТ  М.Бундмаа хүрэл медаль хүртэж чансаагаа 200 оноогоор нэмж, 15 дугаар байр хүртэл ахиулж чадлаа. Тэрбээр энэ өдөр эхний тойрогтоо гоц мөргөөд Португалын Жоана Рамосыг ялаад хэсгийн аваргын төлөө БНХАУ-ы Ма Иннанд торгуулиар ялагджээ. Дагах барилдаанд Францын Аннабелли Эураниг ялж, хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальтай Эрика Мирандаг ялснаар энэ оны дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ.

Шагналт байруудад эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон Д.Амартүвшин, 100 кг-д зодоглосон Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал шалгарсан байна.

Г.Болдбаатарын хувьд их дуулга тэмцээнд түрүүлж, дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж байгаа хэдий ч  Рио-2016 олимпийн наадмыг өнжинө. Эрэгтэйчүүдийн 60 кг-д залуу тамичин Ц.Цогтбаатар эх орныхоо нэрийн өмнөөс зодоглохоор болсныг Жүдо  бөхийн холбоо зарласан билээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.