Малчны мэргэжлийн ангийг шинээр нээлээ
Монгол Улсын мал сүргийн тоо өнгөрсөн онд 56.0 саяд хүрч түүхэнд тохиолдоогүй их буюу 19,1 сая төл бойжуулсан.Улсын хэмжээнд 300 мянга орчим малчин байгаагийн 110 мянга гаруй нь залуу малчин. Гэтэл энэ тоо жилд 1,0 хувиар буурч байгаа.
 
Нэг үгээр мал маллах сонирхолтой залуус ховордож байгаа учраас мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргах, малчдын залуу халааг сурган бэлтгэх, малч ухааныг өвлүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор Хөдөлмөрийн яамнаас санаачлан “Малчдын залуу халаа” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн сургалттай мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад “Малчны мэргэжлийн анги”- ийг шинээр нээхээр болсон бөгөөд анхных нь Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид 25 суралцагчтайгаар хичээлээ эхэлсэн.

Цаашид Баянхонгор, Булганы ХАА-н МСҮТ, зэрэг бүсчилж нээх зорилготой байна. Малчны ангийг төгсөгчдийг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т илүү өргөн хүрээтэй хамруулах боломжтой.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээ 2016-05-09 06:23:57
    Хэдэн жилийн өмнө ХААИС дээр нээгээ биз дээ? Тэрнийг үгүйсгээд л анх удаа гэх юм. Хүмүүс нь ч мартамхай.