Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Концессын зүйлийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2014 оны 21/31, 2015 оны 32/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 82, 147 дугаар тогтоолоор нийслэлийн консессын зүйлийн жагсаалтад нийт 148 төслийг оруулан баталсан бөгөөд төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор концесс олгох уралдаант шалгаруулалтын салбар комиссыг байгуулан ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар  нийт 104 асуудлыг  ерөнхийд нь шийдвэрлэснээс  17 төсөл гэрээ байгуулж,  3 төсөл хэрэгжиж дууссан байна. 30 төсөл уралдаант шалгаруулалтын шатандаа, 101 төсөл бэлтгэл ажлын шатандаа хэрэгжиж байгааг тэрээр онцлов.  Мөн хэд хэдэн төслүүдийг концессын зүйлийн жагсаалтад нэмэхээр өргөн барьж байгаагаа хэллээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрчний гудамж, Ажилчны гудамжнаас  зүүн тийш “Суурь” ХХК-ын урд талаар Энгельсийн гудамж хүртэлх 2,0 км авто зам барих ажил, Баянзүрх дүүргийн 1, 4 дүгээр хороо, Сансарын клонкийн автобусны буудлын ойролцоох явган хүний гүүрэн гарц барих төсөл,  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт - Таван толгойн гүүр чиглэлийн 12,5 км авто зам барих төслийг Концессын зүйлийн жагсаалтад нэмэхээр өргөн барив.  Эмээлт-Таван толгойн гүүр чиглэлийн 12,5 км автозам барих төслийн концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр авто зам барьж, концессын гэрээний нөхцөлөөр ашиглан нийслэлийн өмчид шилжүүлэх  юм байна. Тус зам баригдснаар Эмээлтийн аж үйлдвэрийн парк, Нийслэлээс газар өмчлүүлэх 2 байршил болон Баруун чиглэлийн аймгуудаас ирж байгаа автомашинуудыг Улаанбаатар хот уруу оруулахгүйгээр урагшаа Шувуун фабрикийн авто зам, Төв аймгийн замтай холбох бүрэн боломжтой  болох юм байна. Түүнчлэн замын шороо тоосжилт багасаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, хотын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх элс хайргыг зориулалтын замаар тээвэрлэх зэрэг боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. НИТХ-ын тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд эдгээр төслүүдийг нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад нэмж батлав. Мөн нийслэлийн концессын зүйлийн жагсаалтаас хот тохижилттой холбоотой хэд хэдэн төслүүдийг хасахаар танилцуулсныг хэлэлцэн баталлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн орон сууцны байрнуудын дээвэр засвар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ханбүргэдэй их дэлгүүрийн урд талын 428 м авто зам, СБД-ийн 135 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг буулгаж, шинээр барих төсөл, БЗД-ийн  9,17,19,24 дүгээр хороодод Гэр цэцэрлэг байгуулах төсөл, Энх тайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх тохижилтын ажил зэрэг 14 төслийг Концессын зүйлийн жагсаалтаас хасахаар НИТХ-ын Тэргүүлэгчдид баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл ,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.